Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр түүний хөшөөнд нь гэр бүл болон Ардчилсан намын гишүүд нь хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр С.Зориг агсны дүү С.Оюун "Гурван шатны шүүхийн талаар манай гэр бүл тодорхой байр сууриа илэрхийлсэн. Шүүх хурлыг нээлттэй саналыг тавьсан ч хаалттай болсон. Хэргийн материалыг нээлттэй болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч одоо болтол нууцын зэрэглэлд байлгаж байгаа. Алдсан хүн арван тамтай. Тэр нууцын зэрэглэлд байгаа материалууд ил болж байж, эргэлзээг тайлна. Гурван шатны шүүхээр шийдсэн хэрэгт бид эргэлзсэн хэвээр байгаа учраас зөв, бурууд санаа зовж байна. Захиалагч нь олдоосой. Хэргийг захиалсан хүмүүс ял битгий завшаасай. Хэрэг хийгээгүй хүмүүс битгий хэлмэгдээсэй гэж санаа зовж байна" гэсэн юм.
С.Оюун: Хэргийг захиалсан хүмүүс ял битгий завшаасай
2018-04-20 15:50:41