8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэлтэй газар нутгийн мэдээллийг хүргэж байна

2018-04-23 17:34:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ирэх  тавдугаар сард Баян-Өлгий, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Увсын баруун, Ховд, Архангай, Төв, Сүхбаатар, Дорнодын хойд, Хөвсгөл аймгийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар уг дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй. 

Иймд түймэр гарахаас урьдчилан сэргийлж хаврын хуурайшилттай үед цогтой үнс нурмыг битүү тагтай саванд хийх, тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх, ой хээрт явахдаа оч баригчгүй автомашин техникээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

БОАЖЯ-наас хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэлтэй газар нутгийн мэдээллийг хүргэж байна.

ТҮЙМРИЙН ГУРАВДУГААР ЗЭРЭГЛЭЛТЭЙ БУЮУ ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛ ИХ, АЮУЛТАЙ БҮС:

-Увс аймгийн Улаангом, Баруунтуруун сум
-Завханы Нөмрөг сум
-Хөвсгөлийн Хатгал, Тариалан, Цагаан-Үүр, Баянзүрх сум
-Архангайн Цэцэрлэг, Эрдэнэмандал сум
-Өвөрхангайн Хужирт, Хархорин сум
-Булганы бүх нутаг
-Орхон аймаг
-Сэлэнгийн Цагааннуураас бусад бүх сум
-Дархан-Уул аймаг
-Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум
-Хэнтийн Баян-Овоо, Биндэр, Дархан, Өмнөдэлгэр сум
-Дорнодын Чойбалсан сум
-Улаанбаатар хотын газар нутаг бүхэлдээ түймрийн эрсдэл их буюу аюултайд тооцогдож байна.

ТҮЙМРИЙН ДӨРӨВДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛ БУЮУ ТҮЙМЭР ГАРАХ НЭН ИХ АЮУЛТАЙ ГАЗАР НУТАГ:

-Хөвсгөлийн Мөрөн сум
-Сэлэнгийн Цагааннуур сум
-Хэнтийн Өндөрхаан орчмын бүс нутаг түймрийн нэн их эрсдэлтэйд тооцогдож байна гэж БОАЖЯ-ны Түймрийн хариуцлагатай жижүүр П.Болор мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment