8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтай констракшн"-ны барилга хэдэн хүний амиар босох вэ

2018-04-23 08:19:00

"Алтай констракшн"-ий барьж буй "Саруул" хорооллын барилга дээр ахиан нэг осол гарч эрдэнэт хүний амь эрсэдэж, 60 гаруй том хүн гэмтэж, 20 гаруй оршин суугчдад их хэмжээний хохирол амссан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ""Алтай констракшн"-ий барьж буй "Саруул" хорооллын 112-р байрны есөн давхарт энэ  сарын 21-ний шөнө гал гарсан байна. Энэ үеэр галын улмаас 27 настай эмэгтэй нас барж, 64 том хүн 24 хүүхдийг угаартах аюулаас хамгаалж холбогдох байгууллагад өгсөн байна. 

Тэгвэл тус хороололд өчигдөр буюу ням гарагт ахин нэг осол гарч, дахин нэг хүн амиа алджээ. Тодруулбал, тус хорооллын барилгад өрлөг хийж байсан нэгэн ажилчин  9 давхраас барилгын хог доош нь шидэж байгаад хөл алдан унан, газар дээрээ нас баржээ. Тус иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 16-ны өдөр  "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж нэгэн иргэнийг гэмжтээж, зогсоол дээр байсан приус маркын 2-3 автомашин дээр унаж, Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакум цонхыг хагалсан осол мөн гарсан. 

Баттай эх сурвалжийн мэдээлснээр "Алтай констракшн"-ы  "Саруул" хорооллын барилгын ажилд Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн аюулгүй байдлы хангаж ажиллах 28 зүйл заалт бүхий санамж, шаардлагыг удаа дарааллан  хүргүүлээд байсан аж. 

Тухайлбал, 2017 оны наймдугаар сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас “Алтай констракшн” компанид хүргүүлсэн албан шаардлагад:

  • Барилгын орц, гарц, стандартын бус шат, хүн унаж болох нэвт хонгилууд, барилгын захын хийцүүдэд ямар нэг хамгаалалт, хашлага хийц хийгдээгүй,

  • Урьдчилан сэргийлэх дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хашилт хийгээгүй,

  • Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангаагүй гэх зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.

Энэ мэтчилэн шаардлага хүргүүлсээр байтал 7 хоногийн зайтай  хэд хэдэн удаагийн осол гаргаж, хоёр хүний амь эрсдэж их хэмжээний хохирол учруулсан "Алтай констракшн"-нд хариуцлага тооцоё.  Энэ сарын 16-ны өдөр гарсан ослоос хойш тус барилга хөдөлмөр аюулгүй байдалдаа анхааралгүй үйл ажиллагаа явуулж өнөөдөр 2 хүн амиа алдахад хүргэж байгаа нь харамсалтай.

"Алтай констракшн"-ны барилга хэдэн хүний амиар босох вэ.  Үүнийг салбарын сайд нь, шаардага хүргүүлсэн мэргэжлийн хяналтынхан юу хийж байна вэ.  Хөдөлмөр аюулгүй байдлыг зөрчлөө арилгаж, аюулгүй байдлаа хангатал нь үйл ажиллагааг нь зогсоох болохгүй байгаа юм бэ. Хүний амьс наснаас  илүү эрх ашиг гэж байх уу. Шалгасан, шалгаж байгаа, шаардлаа хүргүүлсэн гэж суутал ахиад хүний амь эрсдэж, оршин суугчид хохирол амсахгүй гэх баталгаа байна уу.  

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zonch
Ene gazar chotgoriin guideltei gazar baihaa ! Dandaa avaar garch bainshtei !
2018/04/24 50.192.199.89
жорж
одоо болоош дээ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН даргыг даруй солио хүний амь насаар тоглох оо болеё ШАДАР САЙД ЭНЭ байгууллагыг өөрчлөхгүй бол ард түмэн яах болж байна , Мэрэгжлийн хяналтынхан мэргэжлийн хүн б
2018/04/23 202.179.31.7
иргэн
Олон хүн үхнэ.хүний амь үнэгүй шахуу.Хариуцлага гэж байхгүй.Хөдөлмөр хамгаалал гэж ёс төдий зүйл
2018/04/23 124.158.90.3
Уншигч
Ийм замбараагүй ямарч зохион байгуулалтгүй, газраар баяжсан, боловсрол мэдлэггүй, хүн чанаргүй ах дүүс Батбаасан, Батэрдэнэ нарын балгаар хичнээн иргэд амь нас, эрүүл мэнд эд материалаар хохирч байна.
2018/04/23 202.179.26.164
zochin
Алтай констракшн компани хөдөлмөрийн аюулгүй байдалдаа ерөөсөө анхаардаагүй учраас Зөрчлийн тухай хуулиар торгоод, барилга барих тусгай зөөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй
2018/04/23 122.201.23.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment