8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутны хөгжлийн хүүгүй зээлийг шинэ журмаар олгож эхэлнэ

2018-04-24 15:35:00

Ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн оюутан залуучуудад “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинэ журмаар олгож эхлэхээр болжээ. Өмнө нь зээлд хамрагдахыг хүссэн оюутнаас тухайн банк хамтран зээлдэгч, барьцаа хөрөнгө зэргийг шаарддаг байсан бол шинэ журмаар барьцаа хөрөнгөгүйгээр шууд зээл авах боломжтой болж байгаа юм байна. Ингэхдээ бакалаврт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантад суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2-оос дээш байх тохиолдолд зээлийг олгох юм. Ирэх намраас оюутны ширээнд суух залуучуудын хувьд ерөнхий шалгалтаа 600 онооноос дээш өгсөн бол энэхүү зээлд хамрагдах болзол хангана. “Оюутны хөгжлийн зээл”-д төрийн болон төрийн бус их, дээд сургуулийн оюутнууд хамрагдах боломжтой. Оюутнууд сургуулиа төгсөөд ажилтай, орлоготой болсныхоо дараа зээлээ эргэн төлөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл