8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мэргэн: Б.Мөнхжаргалын гэрээс "Эрдэнэт"-тэй холбоотой нууц гэрээг олоогүй

2018-04-23 12:14:00

-Б.Мөнхжаргалын гэрт үзлэг нэгжлэг хийгээгүй гэдгээ АТГ мэдэгдсэн-

"Жаст" компанийн зүгээс гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж зээл авсан гэх асуудлаар шалгагдаж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалын өмгөөлөгчид Б.Мэргэн, н.Баярхүү мэдээлэл хийсэн юм. Мэдээллийн эхэнд Б.Мөнхжаргалын өмгөөлөгч Б.Мэргэн “Манай үйлчлүүлэгчтэй холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж байгаа энэ үед хэн хаанаас гаргаж буй нь үл мэдэгдэх буруу ташаа мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт хэвлэлүүдээр их цацагдлаа. Б.Мөнхжаргалын гэрт  АТГ-ын мөрдөгчид нэгжлэг хийж сэйфнээс нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой 28 хуудас бүхий богино гэрээг олсон. Б.Мөнхжаргал гэртээ нотлох баримтуудыг нууж, гэмт хэргийг нуун дарагдуулж байсан байна” гэх мэдээллүүд гарсан. Өмгөөлөгчийн зүгээс энэ  мэдээлэлтэй холбогдуулан АТГ-аас албан ёсны тайлбар мэдээлэл авсан. Ямар нэгэн байдлаар үзлэг нэгжлэг хийгээгүй гэдгээ АТГ-аас мэдэгдсэн. Бид нэгдүгээрт үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах, гэм буруугүйг нотлох зорилготой. Хоёрдугаарт Эрдэнэт үйлдвэрийн хэрэг өөрөө залилангийн шинжтэй хэрэг байсан байна. Цаашлаад Стандарт банкинд төлөх өрийг Засгийн газраас төлж барагдуулах ёсгүй, барагдуулахгүй байж болох хуулийн гарцууд байна гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа.

-Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна-

Тухайлбал, энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитоор тогтооход ач холбогдолтой эдгээр гадны шүүхийн шийдвэр, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар оруулахаар АТГ-т өнгөрсөн долоо хоногт хандсан. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг цаашид тусгаарлан саатуулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

Шууд мэдээллийг эндээс үзнэ үү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
хэдэн халтар цаасны төлөө эх орноо цөлмөсөн хулгайч өмгөөлөөд хамгаалаад суудаг лалрын ажил бол энэ авилгын зууч нэртэй өмгөөлөгчид
2018/04/23 202.179.25.86
  • Recent
  • Most Read
  • Most Comment