8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Эрдэнэбат: Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг хүргүүлж байна

Сэтгүүлч Т.Хулан
2018-04-23 12:34:00

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн санал дүгнэлтээ гаргасан байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг Засгийн газрын гишүүнээс нь огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлэхээр болсон байна. Мөн Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг АН-аас гаргахаар болжээ. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахлахаар болсон байна. Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Бага дунд боловсролын хуульд нэмэлт өөрчлөт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна. 


 

Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд АН-ын бүлгээс танхимынхаа хоёр сайдад хариуцлага тооцож, албан тушаалаас нь буулгах шаардлага хүргүүлэхээр боллоо. Шаардлагад Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа асуудал үүсгэж байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр шалгагдаж байгаа. Мөн тэрээр төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан гэж үзэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төсвийн хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Түүнээс гадна түрээсийн байрны асуудал нь Эрдэнэтийн 51 хувь, Төрийн банктай холбоотой Г.Алтангийн зээлтэй хамааралтай гэж харж байгаа. Үндсэн хуулийн цэцэд иргэд гомдол гаргасан боловч Цэц АТГ-аар шалгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Энэ хоёр сайдын үйлдэл нотлогдож байгаа учраас зайлшгүй хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Мөн АН-ын бүлгээс уул, уурхай стратегийн ордуудын асуудлаар ажлын хэсэг байгуулсан байна. Тавантолгойн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлах бол Оюутолгойн ажлын хэсгийг З.Нарантуяа, Эрдэнэт үйлдвэрийн ажлын хэсгийг Б.Пүрэвдорж гишүүн нар ахлахаар болжээ. Ажлын хэсэг тавдугаар сарын 20-ны дотор эхний дүгнэлтээ бүлэгт танилцуулах юм байна.

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцнэ. Одоо санал асуулга ч явуулаагүй байхад энэ хуулийн төслийг хэлэлцэж амжих уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Гэхдээ ийм хавтгайруулж, олон зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлагагүй. Ажлын хэсэгт манай бүлгээс надаас гадна Ж.Батзандан гишүүн орсон. Намууд ард иргэд бүгд санал нэгдсний дараа батлаасай гэж хүсч байна. Түүнээс 65-аараа хүч түрэн өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хууль батлаж болохгүй. Ажлын хэсгийн хуралдааны явцаас харахад энэ хаврын чуулганд багтаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжихааргүй байна. Хэрвээ АН-ын бүлэг хүч түрээд батлавал асуудал шал өөр тийшээ явна.

-Өнгөрсөн долоо хоногт хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох хуулийн төслийг хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Ямар шалтгаанаар хойшлуулсан бэ. АН-ын бүлэг хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хэрвээ МАН-ын бүлэг бүлгээрээ хэлэлцээд “Бид нар 65 уулаа хуулиа батлаад явна” гэвэл асуудал тэс өөр зүйл рүү эргэнэ гэж харж байгаа.

- Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохоор болсон. Үүнд АН-ын бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ?

- Хүүхдийн мөнгөний асуудлаар маш удаан хугацаанд улс төржиж байна.  Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хүртэл улс төржсөн. Би байнгын хорооны хуралдаанаар гарсан асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль, Засгийн газрын өргөн барьсан хуулийг хамтарсан ажлын хэсэг байгуулаад хэлэлцсэн бол илүү эрүүл байх байсан. ОУВС-ийн нэрийн дор нийт хүүхдийн 80 хувьд нь мөнгө олгоно харин 100 олгож чадахгүй гэдэг щнь буруу. Үлдсэн 20 хувьд нь 17 тэрбум төгрөг л хангалттай. Монгол улс эдийн засгийн өсөлттэй, уул уурхайн бүтээгдэхүүн ийм өндөр үнэтэй байгаа нөхцөлд 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлах шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хуулийг хамтарч хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. Энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хамтарсан байдлаар хэлэлцээсэй. МАН үүнийг улс төрд битгий ашиглаасай гэж бодож байна. Анх хүүхдийн мөнгийг ОУВС-аас зөвшөөрөхгүй байна гэдэг шалтгаанаар нийт хүүхдийн 40 хувьд олгохоор болсон. Сая 60 хувьд нь өгөхөөр  болгосон. Одоо ОУВС-ийн зөвшөөрлөөр 80 хувьд нь олгохоор боллоо гэж хэлж байна. Энэ худлаа. Одоо МАН-ынхан сонгуулийн өмнөх жил нийт хүүхдүүдэд мөнгийг нь бүрэн олгоно. Хүүхдийн мөнгийг 100 хувь өгдөг боллоо гэж ярина.100 хувь олгож байсан мөнгийг 40 хувь болтол нь бууруулаад дараа нь өсгөснөө ажил хийсэн, амлалтаа биелүүлсэн гэж ярьж болохгүй. 17 тэрбум төгрөгийг хүүхдүүдээсээ харамлах юм бол энэ Засгийн газар байх ч шаардлагагүй. Стандарт банкинд 109 сая доллараа өгчихөөд хүүхдүүдээсээ 17 тэрбум төгрөг харамладаг төр байх шаардлагагүй.

- Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын Хотгор шанагын уурхайг ашигласан асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Түүний төсвийн хуулийг зөрчсөн 180 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар тодорхой мэдээлэл өгнө үү?

- Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон зүйл нийтэд ил болсон. Бид үүнийг хаацайлж, нуугаад чимээгүй явах цаг хугацааг хангалттай өнгөрөөлөө. Тиймээс нэг тийш нь шийдэх ёстой. Хүн амын орлогын албан татварын гурван шатлалыг нэг шаттай болгон өөрчилсөн. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүссэн. Энэ дутагдал зөвхөн төвлөрсөн төсвийн дансанд бус бүх орон нутгийн дансанд үүссэн. Зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

- Ц.Нямдорж сайдын түрээслэдэг байр нь Г.Алтан болон Ш.Батхүүтэй холбогдсон гэлээ. Ямар сэжмээр холбогдож байгаа юм бол?

- Энэ хүн Г.Алтан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчил үүсэхээр харилцаатай гэдэг нь батлагдсан. Үүнийгээ нэг тийш нь болгох шаардлагатай. Хариуцлага ч тооцох ёстой. Төрийн өндөр албан тушаалтан хүн үнэгүй түрээсийн байранд амьдарна гэж үгүй. Үүнийгээ тайлбарла чадахгүй бол ажлаа өг гэдэг шаардлагыг тавьж байна.

- Засгийн газрын гишүүдийг нэг, нэгээр нь огцруулах саналыг УИХ-ын гишүүд гаргаж болохгүй гэх Цэцийн дүгнэлт байдаг шүү дээ?

- Тийм учраас Ерөнхий сайдад шаардлага тавьж байгаа юм. Ерөнхий сайд аль сайдаа огцруулахаа өөрөө мэдэх ёстой. Хуулиар ч нээлттэй.  

- Эрдэнэт болон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийг УИХ-аас гаргасан. Гэтэл танай намын бүлгээс тусдаа ажлын хэсэг гарган шалгаж буй нь ямар учиртай юм бэ?

- Тусдаа ажлын хэсэг гарган шалгах шаардлагатай. Бусад ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонх нь МАН-ын төлөөлөл байгаа юм. МАН-ын төлөөлөл улс төрийн шийдвэр гаргах уу гэдгээс л бид болгоомжилж байна. Тиймээс бид дахин ажлын хэсэг байгуулаад яг бодит дүгнэлт гаргахаар ажиллана. Манай бүлгийн З.Нарантуяа гишүүн Оюутолгойн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэхдээ давхар бүлгээс байгуулсан ажлын хэсэгт ажиллах нь үйл ажиллагааны хувьд харшлах зүйлгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.с
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул.
2018/04/24 185.100.87.207
зөв нямдоржийг огцруул.
зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямдоржийг огцруул. зөв нямд
2018/04/24 185.100.87.207
Бат
МАН-ыг ард түмний гараар дуусгая.Ардчилсан нам чадахгүй байж битгий жон жон гээд бай.
2018/04/23 139.5.217.19
Zochin
Энэ нэг үхэр өөрөө зайлж гайгаа цэгцлээч
2018/04/23 122.201.22.182
эмч
Ажил хийхгуй бгаа эргуу ац Сарангэрэл Цогзолмаа 2-г л огцруулах нь зуйтэй.
2018/04/23 103.229.122.16
buzar boli do
Elbegdorj ta nar tanai nam idej uuj ulsiin baylagiig tcelmej boldog huuli uiljilj bgu gd bnu erdenebataa chamaig ard tumen songoson medej bnu odoo ard tumnii urdaas namiin luiwarjda emeerj turhirj
2018/04/23 103.10.22.23
ард
Монголын ард түмний өмч Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатарыг хамгийн түрүүнд УИХ, ЗГ-аас хөөх хэрэгтэй.
2018/04/23 64.119.21.124
Zochin
Shorond bgaa humuusee soliltsoh argiig olj dee
2018/04/23 126.229.89.192
Зочин
АН-ыг дэмжиж бна.Цаашлаад энэ 2-ыг сайн шалгавал их хэрэг тодорхой бно.
2018/04/23 172.58.17.110
sukh
erdenebat no ilreh gej aigaad nyamdorjiig oroldoj ehlev uu
2018/04/23 202.9.41.13
Зочин
Эргүү балин хамар минь тэнэгүүд чинь Улстөржсөн дүгнэлт гаргана ш дээ. Хуцаад л балин хамарлаад суухийм. Зайлаач.
2018/04/23 112.72.14.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment