8o
Улаанбаатар хот
mobile menu

"СХД-т хүчингийн хэрэг их үйлдэгдэж байна" гэв

2018-04-23 13:44:00

Гурван  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн 2018 оны 1 дүгээр улирлын Шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг өнөөдөр танилцууллаа. Мэдээллийн эхэнд  ХУД, СХД, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ХМОНХМ Ж.Энхбаяр олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Гаалийн 36 байцаагч нарт холбогдох хэргийг 2017 онд шийдвэрлэсэн. Энэ хэрэг давж заалдах болон хяналтын шатны шүүхээр ороод хэвээр батлагдсан. Одоогоор Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн ажлын албанд гомдол гаргасан байгаа.

Мөн СХД буюу Баянхошуунд 2017 оны долоодугаар сард 40 тонны чингэлэг автомашин дээр унаж олон хүн гэмтсэн хэргийг 2018 оны нэгдүгээр сарын 09-нд шийдвэрлэсэн. Хэргийг үйлдэгч Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хоёр сарын хугацаагаар хасаж, ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэсэн.

Түүнчлэн насанд хүрээгүй гурван хохирогч, бусад авто тээврийн хэрэгсэлд гарсан хохирол болох нийт 19 сая төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан болохыг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхтэй гэдгээр шийдвэрлэсэн байгаа" гэжээ.  

Мөн энэ үеэр СХД-т хүн амын тооноос хамаараад гэмт хэрэг үйлдэх байдал өндөр байдаг гэдгийг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг  онцолсон байна. СХД-ийн хувьд хүн алах, хүчиндэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна гэдгийг эх сурвалж өглөө

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment