8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэт"-ийн хэрэг Ч.Ганзоригийг тойрч буй нь ямар учиртай вэ

2018-04-24 09:30:00

"Шууд хэлье, би тэр гэрээнд нь гарын үсэг зураагүй” гэж ам бардам хэлж явсан Ч.Ганзориг хаачив.

Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас 51 сая ам доллар зээлсэн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан хүн нь Ч.Ганзориг, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар нар. Хэдий Ш.Батхүү хэргийг үйлдсэн ч Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргахыг зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгэхээр Ч.Ганзориг энэ хэрэгт хөндлөнгийн бус гол хамаатай хүн нь юм.

Өнөөдөр Эрдэнэтийг гадны банкны барьцаанд тавьсан хэргээр Ш.Батхүүгээс гадна хоёр ч хүнийг торны цаана хориод байна. Ш.Батхүү зээлсэн 51 сая доллараа зээлж чадаагүйгээс болж Монгол улс 106 сая долларын өрөнд орсноос гадна Эрдэнэт үйлдвэрээ битүүмжлүүлэх дээрээ тулаад буй.

Энэ мэт асуудал хүндэрч буй уг хэргээс мултарч үлдэж буй ганц хүн нь Ч.Ганзориг болж байх шиг байна. Уг нь Ч.Ганзориг тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан батлан даах гэрээнд голлон гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хэргийг хамтран үйлдсэнээс ялгаагүй.

Тэрээр энэ хэргийг үйлдэхдээ эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж УИХ-ын зарим гишүүд мэдээллэсэн.

Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийн захирал 10 сая доллараас дээш үнийн дүнтэй хэлцэлтэй холбогдсон асуудлыг толгой мэдэн шийдэх эрхтэй. Гэтэл тэрбээр 51 сая долларын гэрээнд Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргаж өгсөн байна. Мөн Стандарт банкнаас зээлсэн мөнгө нь Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжсан байдаг. Энэ бүхэнд Ч.Ганзориг оролцоогүй гэж хэлэх ямар ч боломжгүй юм.Эрдэнэтийг барьцаанд тавьж мөнгө зээлсэн этгээд нь шалгагдаж байна. Гэтэл барьцаанд тавихад нь оролцсон хүн нь уснаас хуурай гарах гэж буй нь олон нийтийн гайхширалыг төрүүлж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг олон улсын Арбитрын шүүхэд санаатайгаар ялагдуулсан гэх хэрэгт ч тэр оролцоотой байх боломжтой гэж үзэх хүмүүс байгаа юм.

Стандарт банкнаас зээлсэн мөнгө хэдэн жилийн өмнө нэхэгдэхэд тэрбээр “Би Стандарт банкнаас мөнгө зээлсэн гэрээнд гарын үсэг зураагүй. Д.Сугар бид хоёрын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна лээ” гэсэн утга бүхий мэдэгдлийг хэлсэн. Түүнээс хойш энэ асуудлаар тэрбээр дуугаралгүй өдийг хүргэжээ.

Гэхдээ Арбитрын шүүхээс тэдний гарын үсгийг хуурамчаар үйлдээгүй гэдгийг нотолчихсон. 

Гэтэл Д.Сугар нь Цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх хуулийн заалтын ард нуугдаж буй бол Ч.Ганзориг нь хаана нуугдаж буйг мэдэх ч хүнгүй байна. Түүний хүү Г.Тэмүүлэн УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Эрдэнэттэй холбоотой ноцтой асуудал өндрөө авч буй энэ үед Ч.Ганзориг болон түүний хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар олны өмнө гарч  ямар нэгэн тайлбар хийх ёстой.

Хамгийн ноцтой нь АТГ Эрдэнэтийг барьцаанд тавьсан хэргийг шалгахдаа Ч.Ганзоригийг тойруулаад буй нь ямар учиртай вэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Эрж олоод хориод байцаагаад зохих ялыг нь оногдуулах хэрэгтэй.
2018/04/27 202.70.36.226
зочин
Сугар ганзориг алтжин нарыг яагаад тойрч давхиад байдаг юм бол.хэрэгт гар хөл болж оролцсон этгээдүүд биш гэж үү.энэ хэргийг нэг тийш нэг мөр болгоход энэ этгээдүүд бас хэрэгтэй л юм бгаа.
2018/04/26 202.21.111.10
Батнаран
Ганзориг бол Эрдэнэт н дарга болоод гэр бүл ээрэ хязгаар гүй баяжсан луйварчин шү дэ
2018/04/24 202.179.26.116
Уншигч
Хэдхэн өгүүлбэрийг яасан ч их алдаатай бичдэг юм.
2018/04/24 66.181.182.162
зочин
Сугар ганзориг алтжин нарыг яагаад тойрч давхиад байдаг юм бол.хэрэгт гар хөл болж оролцсон этгээдүүд биш гэж үү.энэ хэргийг нэг тийш нэг мөр болгоход энэ этгээдүүд бас хэрэгтэй л юм бгаа.
2018/04/24 59.153.112.254