8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Бямбадэлгэр: Жолооч нар "найркианы" буюу хуурамч шатахуун хэрэглэж байна

2018-04-24 12:26:00

"Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос чанаргүй шатахуун нийлүүлэгдэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Мэдээллийн эхэнд "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр хуурамч шатахуун хэрхэн бий болж, хаагуур борлуулагдаж байгаа талаар онцолсон юм. Тэрбээр манай улсад хуурамч шатахуун, түлш ямар ч татваргүй химийн бодис, нефтийн түүхий эд гэх нэрийн дор орж ирж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд хуурамч шатахуун үйлдвэрлэх химийн бүтээгдэхүүн ихээр орж ирж боруулагдаж байна. Манай улс гадаад дотоодын 30 гаруй компани 22 төрлийн нефтийн нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тэр дундаа керосин, нафта зэрэг нэмэлт бүтээгдэхүүнийг жилд дунджаар 100 гаруй мянган тонныг оруулж ирж байна. Эдгээр нэмэлт бүтээгдэхүүн нь хуурамч шатахуун гаргах түүхий эд болж байгаа юм.

Хоёр хоногийн өмнө 280 гаруй вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн Замын-Үүдийн боомтоор орж ирж байна. Мөн 2016-2017 онд 110 мянга гаруй нэмэлт бүтээгдэхүүн ямар ч татваргүй орж ирсэн. Нэг вагон нэмэлт бүтээгдэхүүн 12 сая төгрөгийн атвар төлөх ёстой байсан. Гэтэл онцгой албан татварын тэглэсэнтэй холбоотойгоор энэ мөнгө үндэстэн дамнасан улс төрийн бүлэглэлийн "хоол" болж байна. 

Энэ нэмэлт бүтээгдэхүүнийг Багахангай дүүрэгт байрладаг Трафигура гэх компани оруулж ирдэг. Энэ компани дэлхийн 36 улсад химийн нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлдэг. Өнөөдөр бид "найркианы" буюу хуурамч шатахуун хэрэглэж байна" гэв. 

Нэмэлт бүтээгдэхүүнээр хуурамч шатахуун үйлдвэрлэх нэг год шалтгаан бол гаалийн болон онцгой албан татварын хөнгөлөлт. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун "найруулах", "нэрэх" нт компаниудад ашиг орлоготой бизнес болоод байна. Харин тус холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Сайнбаяр "Энэ хуурамч шатахуун үнэртэй, саарал өнгөтэй байдаг. нэмэлт бүтээгдэхүүнээр хийсэн хуурамч шатахуун нь машины зүрх болсон моторыг гэмтээдэг, эдэлгээг нь богиносгодог хор уршигтай.  Өнгөрсөн жил Багахангайд хуурамч шатахууны үнэ 1200 төгрөгтэй байсан. Өнөөдөр 1400-1500 төгрөгийн үнэтэй байна. Хүмүүс хямдханыг нь бодож хуурамч шатахуун авч хэрэглэж хохирч байна" гэсэн юм. 

Мөн "Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо"-ноос ШӨХТГ, НМХГ болон холбогдох байгууллагуудад хуурамч шатахуунд хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн шаардлага, албан бичиг хүргүүлж байгаа онцоллоо. 

Д.Нэргүй 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Hujaagiin chanargui benzin oruulj irdeg biz. Mashinii har tugalganii utaa hamgiin hortoi. Huuhdiin tarhi medreld hortoi. Mashindaa utaa shuugch tavih heregtei. Sar bur solij baihaar tavihiig shaardaac
2018/04/25 27.123.212.143
zochin
Tiim shu. Gadaadad yavj baihad mashinuudaas ni utaa garahgui bolohoor ni gaihaad huuhdeesee asuusan chini Mongold chanargui benzen heregledeg baih gesen. Bas end. mashinii utaa shuugchiig sar bur soli
2018/04/25 27.123.212.143
Зочин
Мэргэжлийн хяналт мэргэжлийн дарамт
2018/04/25 27.123.212.140
Иргэн
Хятдууд хулхитай оргитой нь хийгээд хегжиж бна. Манайх хийж байгаадаа атаархаад татаж унагах гэх юм аа.
2018/04/25 27.123.212.140
Зочин
Vйлдвэрлэгч орон болно гээд бгаа бол эсгий тавчик ярьж олон жил болсон. Одоо энэ vйлдвэрээ импортлогч олигархуудаас хамгаалж дэмжээч.
2018/04/25 27.123.212.140
Жолооч
Vнээ нэмдэг шатахуун импортлогч нар vйлдвэрлэл эрхлэгчийг гутааж захиалгын жvжиг тоглуулахаа болиоч. Дотооддоо vйлдвэрлэж юм хийж сурж л бвал болоо.
2018/04/25 27.123.212.140
БОЛД
ICIC . АЙ СИ АЙ СИ .
2018/04/24 27.123.214.116
Зочин
Тэгээд яаралтай арга хэмжээ аваач хэдэн жил л яариад дээрдсэн юм алга МХЕГазар ажилаа хийдэг юмуу цаашид ингээд бахь байдгаараа байх юмуу
2018/04/24 59.153.113.43
АИ-92
Шатахууны чанарыг сайн шалга !!! Ард иргэдийг хохироож болохгуй. Би чанаргуй шатахууны хохирогч шуу
2018/04/24 27.123.214.116
Зочин
Шатахуунаас онцгой албан тхтвар авдаггүй улс, Монголоос өөр байхгүй. Оруулж ирж байгаа шатахууны чанартай уялдуулан татвар аваад, хуримтлагдсан мөнгөөр нь замаа засдаг нь дэлхийн жишиг
2018/04/24 27.123.214.106