8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтөө утаснаасаа хянадаг болно

2018-04-24 18:25:00

НДЕГ-аас “Нийгмийн даатгал” гар утасны аппликейшныг ашиглалтад оруулжээ.  Та энэүү аппликейшнийг ашиглан өөрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт болон Нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр зэрэг мэдээллээ авч болох юм. Мөн нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомжтой танилцах, тэтгэвэр авагчийн мэдээллээ харах, тэтгэмжийн зардлаа хянах, нэрийн дансаа тооцоолох, нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний талаар санал, хүсэлтээ илэрхийлж, 10 хоногийн дотор шийдвэрлүүлэх, УИХ, Засгийн газар болон НДЕГ-аас гаргаж буй шийдвэр, мэдээ мэдээллийг авах боломжтой. 

Энэхүү аппликэйшнийг гар утсандаа суулгасны дараа иргэд өөрт ойр байрлах Нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж нэг удаа баталгаажуулах ёстой. Даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул ийнхүү өөрийн биеэр ирж баталгаажуулахыг шаардаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл