8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-04-25 08:20:13

09.00

  • Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал' Holiday inn  зочид буудлын хурлын танхимд болно. Холбоо барих утас:95883542
  • Гадаад харилцааны яам “Гадаад бодлогын шийдвэр гаргах механизмыг боловсронгуй болгох асуудал: Монгол Улсын жишээ” сэдэвт олон улсын хурлыг Блю Скай зочид будалд зохион байгуулна.

  • Багшийн хөгжлийн ордонд 'Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо' сэдэвт хэлэлцүүлэг болно. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд оролцоно. Холбоо барих утас:9908-5067

09.30

  • УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ

  • НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Нийслэлийн газрын алба мэдээлэл хийнэ. Мөн Соёлын үйлдвэрлэл дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 5 асуудал хэлэлцэнэ.

10.00

  • “МИНИЙ ЭРХ ҮҮРЭГ” дэвжээ наадам долоо дахь жилдээ зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагын 27 төвийн 10 баг оролцож байна. Тэмцээн нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд болно. Холбоо барих утас:99736124

  • Шинжлэх ухааны академи эрдэмтэн судлаачдынхаа туурвиж эмтхтгэсэн номыг нэг цэгт төвлөрүүлж цахимаар худалдаалж байхаар боллоо. Номын цахим дэлгүүрийн нээлт ШУА-ийн байранд болно. Холбоо барих утас: 98119897

  • Барилга, хот байгуулалтын салбарт жендерын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эхлүүлэх ёслол, бодлогыг танилцуулах семинар барилгын хөгжлийн төвд болно. Холбоо барих утас: 99070565, 95093702

  • Хан-Уул дүүргийн 500 залуучуудын “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган болно.Холбоо барих утас: 80089691, 88039255, 88108410

11.00

  • Нийслэлийн цагдаагийн газрын 108 тоотод Замын цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 88767828, 99186496

  • Орхон аймгийн АН-ын дарга Д.Алтанхуяг намын даргын ажлаасаа татгалзаж байгаа талаараа хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн Монгол ньюс мэдээллийн төвд болно.

11.30

  • JCI Монгол байгууллага “2018 JCI INTERNATIONAL BUSINESS FAIR” олон улсын үзэсгэлэн худалдааг Монгол Улсад анх удаа зохиох гэж байна. 2018 оны 5-р сарын 02–04-ны өдрүүдэд Монгол, Япон, Хонг-Конг, Солонгос, Тайвань, Итали, Герман, Орос зэрэг улсуудын бизнес эрхлэгч нар ирэх бөгөөд гурав хоногийн арга хэмжээний талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал Монгол ньюс мэдээллийн төвд болно. Холбоо барих утас: 9999-1706, 9906-0253, 9009-0140

12.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэг болон Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллага хамтран зудын нөхцөлтэй өвөлжиж, хаваржилт хүндэрсэн орон нутгийн малчдад малын эрдэс тэжээлийн багцыг 61-ийн гарамын ойролцоох агуулахаас ачуулна. Холбоо барих утас: 80111774, 99006602

  • Эрүүл мэндийн яамны 306 тоотод Үндэсний түвшинд хүн ам, иргэдэд чиглэсэн зонхилон тохиолдох халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд, эрүүл дадал, зан үйлийг хэвшүүлэх, дархлаажуулалтын ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” –ийн талаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99179899, 86885060

13.00

  • МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал МҮЭ-ийн холбооны байрны дөрвөн давхарын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99034350 88007709 

14.00

  • НЗДТГ, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС-аас хамтран зохион байгуулж буй 'Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний систем' сэдэвт хэлэлцүүлэг БЗД-ийн 84 дүгээр сургууль дээр болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл