8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмийн сангууд баталгаагүй даралтын аппарат худалдаалж байсан нь шалгалтаар тогтоогджээ

2018-04-25 08:32:00

Эмийн сангууд баталгаагүй даралтын аппарат худалдаалж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр баталсан 01/87 дугаартай “Хүн эмнэлгийн үзлэг оношлогооны хэмжих хэрэгслийн хууль бус худалдаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу эмнэлэгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдаалдаг бөөний төвүүдээр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, тусгай зөвшөөрөл хяналт шалгалт хийгдэж байгаа юм байна. Одоогоор шалгалтанд “Мерит” ХХК, “Сабо трейд” ХХК, “Монос фарм” ХХК, “Нил фарм” ХХК, “Омбал” ХХК, “Тавин ус” ХХК, “Нуган” ХХК, “Чинбаян” ХХК, “Барагшуун” ХХК, “Цахиур төмөр” ХХК, “Ази фарм” ХХК, “Энто” ХХК, “Нью ремели” ХХК, “Эм Эн Жи Би” ХХК, “Фармед ресурс” ХХК, “Торгон туул” ХХК, “Цагаан овоо” ХХК зэрэг 16 аж ахуйн нэгжийг хамруулж шалгалт үргэлжилж байгаа аж. 

Эдгээр компаниудаас “Монос фарм” ХХК, “Фармед ресурс” ХХК нь даралтын аппарат, термометр худалдах тусгай зөвшөөрлийг Стандарт, Хэмжил зүйн газраас авсан байна. Харин бусад компаниуд нь тусгай зөвшөөрөлгүй эмнэлгийн хэмжих хэрэгслийг худалдаалсан, улсын баталгаажуулалтад хамрагдаагүй, баталгаагүй байсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Уг шалгалтайгаар холбоотойгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад "одоогоор шалгалт үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Шалгалт дууссаны дараа зөрчилтэй гарсан аж ахуйн нэгжүүдэд тохирох хариуцлага ногдуулж, торгууль тавьж сануулга өгнө. Иргэд эмийн сангаар үйлчлүүлж худалдан авалт хийхдээ хүний биеийн цусны даралтын аппарат, халууны шил, эмнэлэгийн болон хүүхдийн жин худалдаж авахдаа тухайн хэмжих хэрэгслийн улсын баталгааны гэрчилгээг заавал дагалдуулан авах, хэмжих хэрэгсэл худалдаж байгаа компани нь хэмжих хэрэгсэл худалдах тусгай зөвшөөрөлтэй, худалдаалж байгаа хэмжих хэрэгсэл бүрийг улсын баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ авсан, Монгол улсад ашиглах хэмжих хэрэгслийн бүртгэлд бүртгүүлсэн байх /загварын туршилт хийлгэх/ шаардлагатай гэдгийг анхааруулж хэлмээр байна" гэв.  

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганбадрал
Моносоос авсан аппарат шал худлаа заагаад байна яах ёстой вэ аан?
2018/04/27 104.131.19.173
иргэн
Эмийн сангууд зөвхөн мөнгө олохын тулд ийм баталгаагүй аппарат, багаж зарж болохгүй, иргэд буруу заасан аппаратаас болж наад зах нь буруу зөрүү эм уух, цаашлаад амь насанд нь аюул учрахыг үгүйсгэхгүй
2018/04/25 202.21.127.131