8o
Улаанбаатар хот
mobile menu

"Солонгос хэлний шалгалт өгч буй иргэдийг бусдад залилуулахаас сэрэмжлүүлж байна"

2018-04-26 16:24:00

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д ажиллах хүсэлттэй иргэдэд зориулсан анхааруулга гаргалаа. 

Уг анхааруулгадаа "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай харилцан ойлголцлын санамж бичигт зааснаар БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч, дадлагажигч илгээх үйл ажиллагааг голлон хариуцах Засгийн газрын цорын ганц байгууллага билээ. Манай байгууллага нь дээрх тогтолцоог хэрэгжүүлэх зорилгоор иргэдэд хандаж байгууллагын цахим хаяг /www.hudulmur-halamj.gov.mn/ болон бусад хэлбэр /утас, танхим, мэдээллийн самбар гэх мэт/-ээр шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр ил тод, шуурхай хүргэн ажиллаж байна. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд СХТТШ өгч байгаа иргэдийг залилан мэхлэх зорилгоор "СХТТШ-д тэнцүүлж өгнө. Миний ах, эгч, дүү, найз тэнд ажилладаг, Солонгосын Хөдөлмөрийн биржээс татуулна, Хөдөлмөрийн гэрээгээр виз авахад найдвартай туслана, ажлын байрны санал хурдан хугацаанд авч өгнө” гэх зэргээр иргэдээс янз бүрийн шалтгаанаар зуучлалын хөлс авч буй мэдээллүүд сошиал сувгуудаар явагдах боллоо. Дээрх байдлаар иргэдээс итгүүлэн үнэмшүүлэх арга заль ашиглаж хууль бусаар их хэмжээний мөнгө авч байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй зарим нэг иргэд, байгууллагуудыг манай байгууллага хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаснаар прокурорын болон шүүхийн шатанд шийдвэрлэгдээд байгаа билээ. Цаашид ч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд та бүхэнтэй байнга хамтран ажиллаж байх болно" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл