8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Алтанжолоо: Вакцин нэртэй туршилтад орсон хүүхдүүдээс бөөлжих, турж эцэх шинж тэмдэг илэрч байна

2018-04-25 09:07:00

Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоотой ярилцлаа. 

-Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөлөөс 2015 оноос хойш “Сүрьеэгийн халдвараас хамгаалах Д амин дэмийн нөлөө” төслийн бүтээгдэхүүн хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна гэж  үзэж мэдээлэл хийлээ. Чухам  ямар учраас ийм мэдээлэл хийх болов?

-Энэ тухай мэдээллийг эцэг эх, багш, эмч нарын гомлол мэдээллийн дагуу манай байгууллага тус туршилт явуулж буй компани дээр очиж уулзахаар төлөвлөсөн байсан. Гэтэл манай зөвлөлийн дэд тэргүүний эгчийн хүүхэд уг туршилтанд хамрагдсаныг олж мэдсэн. Ингээд бусад хүүхэд болон өөрийнхөө дүүг төлөөлөн тэр компанитай холбогдож очиж уулзсан. Тухайн компани дээр очих үед  7-8 залуус  ажиллаж байсан. Ахлах нь гэх эмэгтэйтээ уулзаж мэдээлэл авсан.

Гэтэл 13 хуудас бүхий энэхүү туршилтийг Монгол улсын Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжлүүлээд ЭМЯ-ны ёс зүйн хорооноос туршилт судалгаа хийх зөвшөөрөл авч улмаар БСШУЯ-ны сайдын тушаалаар нийслэлийн 15 сургуулийн 8214 хүүхэд дээр туршилт судалгаа хийх зөвшөөрөл авсан байсан. Улмаар туршилтийг багийн хамтарсан ажлын хэсэг гарч өнгөрөгч 2015 оны хоёрдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэнг баталсан баримт бичгийг бидэнд танилцуулсан.

Уг баримт бичигт дүн шинжилгээ хийж үзэхэд маш их гайхшил эргэлзээ, айдас хүргэм, хүний ёсноос гадуур үйлдлийг тусгасан байсан. Энэ талаар бид холбогдох яамдад шаардлага хүргүүлж уг туршилт судалгааг хяналтандаа байлгаж хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллаж байгааг лавласан утга бүхий бичгийг илгээсэн. Гэвч бичгийн хариуг өгөөгүй л үл тоосон.  Тэгэхээр нь бид олон нийтэд хандаж ямартай ч энэ эмийг уухгүй байхыг хүүхдүүдэд хэлж, ээж аавуудад анхааруулж сонор сэрэмжтэй байхыг сануулах хэрэгтэй болсон учраас ийм мэдээлэл хийж байна.

-Дээрхи 13 хуудас материалд эргэлзээтэй ноцтой зүйл байсан гэж та хэлж байна. Тухайлбал ямар ямар эргэлзээтэй зүйл байна вэ?

-Д витаминыг хүүхдэд 1-2 жилд нэг тунг уудаг байхад 7 хоног бүр нэгийг уулгаж байна. Зөвхөн эрүүл хүүхдийг шижилгээнд хамруулж байгаа нь онцгой анхаарал татаж байна. Д витамины ихэнх хэрэгцээг хүн нараас авдаг гэж эмч нар зөвлөж байхад харин төслийн ажилтан гэх эмэгтэй манайд жилийн 365 хоногийн 360 наргүй байдаг болохоор Д–гийн дутагдалд Монголчууд их ордог гэж хэлж байна. 

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх гэсэн зорилготой мөртлөө хүүхэд бүрээс байнга биеийн байдлыг нь асууна. Турж байна уу, цээжээр нь өвдөж байна уу, удаан хугацаанд ханиалгаж байна уу гэх мэт сүрьеэгийн өвчтөнд тавьдаг асуултыг асуусан байсан. Эцэг эхтэй нь хийсэн гэрээнд хэрвээ ямар нэгэн эрсдэл гарвал шууд бидэнд мэдэгдээрэй бид нууцалж гадагшаа илтгэнэ. Мөн эмчилгээ шаардлагатай бол Монгол хүн бүр эрүүл мэндийн даатгалтай шүү дээ гэж бичсэн байгаа юм. Уг нь бол хүндрэл гарвал тухайн туршилт хийсэн байгууллага бүрэн хариуцна гээд эмийн туршилтийн журамд заалттай. Хүүхдийн бие муудах юм бол туршилтийг зогсоож хяналтийн шингэн уулгана гэсэн байсан.  Үүнээс харахад хяналтын шингэн гэж юу бэ гэсэн асуулт гарч байна. Бидний ойлголтоор хорны эсрэг ерөндөг гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа.

-Та нарыг мэдэгдэл хийсны дараа туршилтын компаниас зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргуулж эхэлсэн гэсэн. Тэр нь ямар учиртай мэдэгдэл байсан юм бэ?

-Биднийг хэвлэлийн хурал хийж эцэг эхчүүдэд анхааруулсаны дараа туршилтийн компаниас мэдэгдэл гаргаж мэдээллийн сайтуудаар тавиулсан байсан. Энэ мэдэгдэлд биднийг шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл мэдээллээ гэж хууль хяналтын байгууллагад өгч хариуцлага тооцох тухай сүрдүүлгийн шинж чанартай мэдэгдэл байсан. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллага хаанаас, хэн, ямар компани, ямар зорилгоор хүүхдүүд дээр туршилт хийж байгааг хараад зүгээр суухгүй. Бид хүн гүтгээгүй. Хэн нэгний нэр төр халдаагүй. Зүгээр нь Монгол Улсын Эрүүл, мэндийн яам, хууль хяналтын байгууллага нь мэдэхгүй байгаа энэ учир битүүлэг зүйл, туршилт үр хойчид минь буруу, хортой байх болов уу гэсэн үүднээс, хардаж байна. Бид хардах эрхтэй. Бидний хэвлэлийн хурлын мэдээг зарим сайтуудаас устгуулж байна.

Энэ туршилтийн талаар лавшруулан судлахаар БСШУСЯ, ЭМЯ, ХНХЯ зэрэгт шаардлага хүргүүлсэн боловч ХНХЯ наас бусад яамд огт хариу өгөөгүй. Манай байгууллагын дэд тэргүүн Ц.Эрхэмбаатарын эгчийн хүүхдийн бие муудаж цээж, бусад хэсгээр өвдөх болсон гэж байна.

Саяхан эрүүл мэндийн үүсгэл ХХК нь мэдэгдэл гаргахдаа Төрийн бус байгууллага гэсэн бланкнаас нийтэд мэдэгдэл хийхдээ манай байгууллагыг үндэслэлгүй. Төрийн зохих байгууллагаас зөвшөөрөл авсан гэж хэлсэн байсан.

-Таны хэлсэнчлэн "Вакцин нэртэй туршилтад" хамрагдсан хүүхдэд ямар хортой, ноцтой шинж тэмдэг илэрч байна вэ?

-Цээжээр нь өвдөж бөөлжих, толгой өвдөх, эцэж турах, үлбэгэр цог жавхаагүй болох гэх мэт шинж тэмдэг илэрч байна. Тиймээс энэ хэргийг ЭМЯ, БСШУСЯ даруй анхааралдаа авч шалгалт явуулах ёстой байгууллага атал таг чиг байгаа нь харамсалтай. Нийслэлийн 15 сургууль дээр хийж байгаа. Тухайлбал, Баянгол дүүргийн 113-р сургууль, Чингэлтэй дүүргийн 49, 72, 37, 57, дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 34, 60 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 21, 92  дугаар сургууль болон Шавь цогцолбор, Сонгинохайрхан дүүргийн 65, 12, 107 дугаар сургууль, Сүхбаатар дүүргийн 4, 16 дугаар сургуулиудад хийсэн.  Удахгүй бүх хүүхдэд хийнэ гэсэн мэдээллийг бид авсан. Хүүхэд тэр хор уухгүй байх эрхтэй. Амыг ангайлгаад батлагдаагүй эмийг хийж залгиулаад хэлээ өргө гэж уусан уугаагүйг нь шалгаж байна гэдгийг хүүхдүүд хэлж байна. Уг туршилтийн нөлөөгөөр насанд хүрэхдээ үргүй, хөгжлийн бэрхшээлтэй болвол яана. Болохгүй гэх баталгаа байхгүй. Тэгвэл хэн  хариуцлага хүлээх юм бэ?

-Энэ вакциныг хаанахыг ямар  компани хэний зөвшөөрөлтэйгээр,  хэр хэмжээтэйгээр оруулж ирээд байна вэ?

- Эрүү мэндийн үүсгэл ХХК оруулж ирсэн. Өөр тодорхой мэдээлэл маш ховор, нууц байдалтай байна.

-Хүүхдүүдэд илэрч буй шинж тэмдэгийн  талаар холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?

-Бид иргэний нийгмийн байгууллагынхаа хүрээнд ЭМЯ, БСШУСЯ, ХНХЯ зэрэг холбогдох төрийн байгууллагад албан ёсоор шаардлага хүргүүлж нэн даруй туршилтийг зогсоож хүүхдийн эрүүл мэндийн байдлыг тодруулж хохиролын хэмжээг тогтоохыг шаардсан.

-Вакцин хийлгэсэн эцэг, эхчүүд ямар байр суурьтай байна вэ?

-Бидний амьдралын утга учир үр хүүхэд тэднийхээ төлөө л бид ажиллаж зүтгэж явна. Араатан амьтан ч үрийнхээ төлөө сүүлчийн цусаа дуустал дайсантайгаа тулалддаг шүү дээ. Бид нэгдэж байж гадны дотны аюулаас гэр бүл үр хүүхдээ хамгаална. Урьд иймэрхүү туршилт хоёр удаа явагдаж байсан юм билээ. Өчнөөн хүүхэд эрүүл мэндээрээ хохирч хөвгүүд нь хөдөлмөрийн чадваргүй охид нь үргүй болсон байдаг. Сүүлийн үед үргүй эрчүүд, бүсгүйчүүд их олон болсон тухай мэдээ баримт их гардаг болсон байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаатай холбоотой гэж бид үзэж байгаа.  

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Галзуу хүний өдрийн тэмдэглэл юм уу хаашаа юм. Өөрсдөө нэг ч хүүхдэд Д өгөөд эрүүл мэндийг нь хянаад явах чадваргүй амьтад байж амныхаа зоргоор бурах юма
2018/04/29 202.131.249.242
Zochin
Ymar balai ym ve etseg ehchuud min uunii talaar sain yvj temts.uneheer tiim bvl yanaa mongoliin min ireedui.bi bol unen gej bodoj bn.hujaagiin erluuziin hiisen ajil bh
2018/04/25 27.123.212.133
Эмийн туршалтаа зогсоо
Хүүе ээ болиоч ээ арай дэндүү байнаа энэ монгол оронд эзэн байна уу эрүүл мэндийн салбарынхан хэдэн халтар төгрөгний төлөө эмний туршилт ард түмэн дээр хийхээ больёо хүүхэдүүд дээр юу гэсэн үгийн
2018/04/25 27.123.214.108
Зочин
ийм зөвлөл хэн нь хэний захиалгаар байгуулаад иймэрхүү бөөснүүд тэргүүн ч гэх шиг хуцаад суугаа юм бэ
2018/04/25 202.179.27.28
Zochin
Novshnuudiig shalgaad 461 ni yavuulaache, huuhdeer turshilt hiij baidag, nogoo aihtar garuud yasan be?
2018/04/25 122.201.26.250
zochin
илэрсэн шинж тэмдгүүд нь арилдаггүй юм уу
2018/04/25 203.91.119.102