ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарт прокурор болон АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тэд ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох томилгоог эсэргүүцэж Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Уг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс нь С.Зориг агсны хэрэг болон ТЕГ-ын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирогчид байсан юм. Тус иргэд ТЕГ-ын үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ Б.Хурцыг хууль зөрчдөг гэсэн ноцтой зүйлүүдийг ярьсан. .
Тэгвэл уг хэлэлцүүлгийг хууль зөрчин хийсэн хэмээн Б.Хурц үзэж АТГ-т гомдол гарсан байна. Түүний гомдлын дагуу ийнхүү дээрх гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Т.Энхэлээ