8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: "ЭТТ 20 сая ам.долларын хохирол учруулсан мэдээллийг шалгаж байна"

2018-04-25 11:35:00

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү,  АТГ-ын Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар нар яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ дөрөвдүгээр сард гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээлэл шалгаж, 37 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 344 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 8 хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболдоос олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчноор дамжуулан "Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй "Таван толгой" ХК нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль томтоомжуудыг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ашиглалтын MV-011943 тоот лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268,3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн хэмээн мэдээллээ. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment