8o
Улаанбаатар хот
mobile menu

ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү хар тамхины хэрэгт холбогджээ

2018-04-24 10:00:00

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт хар тамхины хэрэгт холбогдсон асуудал твиттер хуудаснаа гарсан нь олны анхаарлыг татаад байна.  Тэрбээр өмнө нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт барны үүдэнд танхайрч, сэлэм эргүүлэн танхайрч байсан билээ. Танхайн хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан  С.Б гэгч нь дахин гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Тодруулбал, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт  найз нөхдийн хамт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь цагдаагийнхан үйлдэл дээр нь барьсан мэдээлэл байна. Эрүүгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment