8o
Улаанбаатар хот
mobile menu

Тендер "хусдаг" Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ц.Ариунбаярыг шалгая

2018-04-25 12:34:00

Нийслэлээс зарлагдсан тендерийн дийлэнх буюу 68 хувийг нийслэлийн Засаг дарга Су.Батболдын хамаатан садан авсан нь шалгалтаар тогтоогдсон талаар мэдээллийг хэд хоногийн өмнө манай сайт мэдээлсэн. Тодруулбал,Су.Батболд хотын дарга болсноос хойш Нийслэлийн худалдан авах газраас 2016 онд зарлагдсан 15,2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ, тендерийг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулсан байна. Энэ нь Сангийн яамны шалгалтаар тогтоогдоод байгаа юм. Улмаар  энэхүү үйлдэл нь Тендерийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 заалтыг зөрчсөн аж. Мөн өнгөрсөн онд буюу 2017 онд давхардсан тоогоор 208 тендер зарлагдсаны 149 тендерийн шалгаруулалтын дүнг оруулжээ.

Хамгийн хачирхалтай нь Нийслэлд хийгдэх 44 тендер зарлагдсаны 30-ыг нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр авсан нь ил болсон. Ц.Ариунбаяр нь Су.Батболд даргын хадам эгчийн хүүхэд аж. Үлдсэнийг нь хотын даргын эгч “Голенхоул” ХХК-ийн нэрээр 100 гаруй сая төгрөгийн төсөвтэй цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах, агаар цэвэргүүлэгч худалдан авах ажлыг авсан байна. 105 сая төгрөгийн төсөвтэй хот байгуулалтын мэдээллийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг мөн авчээ. Энэ мэтчилэн хамаатан садандаа давуу эрх олгож, эрх мэдлээ урвуулан ашиглаж байна.

Су.Батболд даргын хууль бус үйлдэл үүгээр ч дуусахгүй. Су.Батболд Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нурууны хамгаалалт, төрөл бүрийн чиг ортопедийн бусад хэрэглийн үйлчилгээ үзүүлэх 340 сая төгрөгийн төсөвтэй ажлыг “Отгонбуянт” ХХК-ийн нэрээр өөртөө авсан нь мөн л ил болсон. Тендерийн хууль тогтоомжийг зөрчиж, бусад их хэмжээний хохирол учруулсан бол хууль тогтоомж зөрчигчдөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах тухай заасан байдаг аж. Гэтэл Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Су.Батболдтой холбоотой ноцтой мэдээлэл гараад эхлэхээр хадам эгчийн хүүхэд болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаярыг ажлаас халсан байна. Төрийн ажлыг зохих ёсны дагуу хийгээгүй өөртөө давуу эрх олгосон Ц.Ариунбаярыг гал унтраах маягаар ажлаас нь халаад өнгөрч болохгүй. АТГ, хууль хяналтын байгууллага тус хэргийг хуулийн дагуу шалгах хэрэгтэй.  Тендерийн хууль тогтоомжийг зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хохирол өндөр байвал 3-6 сараар баривчлах, цаашлаад онц их хэмжээний хохирол учруулсан бол таван жил хүртэл хугацаагаар ял оногдуулах хуулийн заалттай. Гэтэл Су.Батболд дарга мөн л эрх мэдлээрээ далайлгаж, зөвхөн ажлаас халаад өнгөрсөн байна. Үүнийг хууль хяналтын байгууллага хуулийн дагуу шалгах ёстой. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Ариунбаярын дуу Ариунтуяа гж хуухэн тослоос их монго шамшигдуулаад халагдсаныг Сарангэрэл ЭМЯд авсан
2018/04/25 43.242.243.248
s.batbold
gomo
2018/04/25 182.160.36.104
хээтэй хороолол
Дарханийхан Засаг дараг Насанбатыг Дарханы газраар хамтрагч нартайгаа тоглолт хийж, асар баяжсан хүн гэх юм.
2018/04/25 202.131.7.74
Зочин
Энэ Гомо Батболдын авгайн төрсөн дүү штэ
2018/04/25 202.179.27.233
irgen
shalgax xeregtei
2018/04/25 202.21.118.174