8o
Улаанбаатар хот
mobile menu

З.Баасанням: Ж.Батзандан Л.Болд нарт ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй

2018-04-25 14:42:00

Авлигатай тэмцэх газар сар бүрийн 25-ны өдөр тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлдэг уламжлалтай. Энэ уламжлал ёсоор 2018 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хугацаанд хийсэн ажлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ удаагийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар оролцлоо. АТГ-ын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар 11 гомдлыг хүлээн авч, 22 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн. Хэвлэлийн хурлын дараа Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-УИХ-гишүүн Ж.Батзандан Л.Болд нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Иргэнээс ирсэн гомдлын дагуу УИХ-гишүүн Л.Болдоос тодруулга авсан. 

-АТГ-ынхан С.Баяртай уулзуулсангүй гэсэн мэдээлэл гарсан?
-С.Баяр өөрөө хүн хүлээж авмааргүй байна гэдгээ хэлсэн юм билээ. Түүнээс АТГ-ынхан хүмүүстэй уулзуулахгүй байгаа зүйл байхгүй ээ. Эргэлтийг хориглохгүйгээр ар гэрийнхэнтэй нь уулзуулж байгаа.

-“Эрдэнэт”-ийн асуудал дээр нэмж шалгаж байгаа хүн бий юу?
-Энэ талаар Прокурорын зөвшөөрөлтөй мэдээлэл өгнө.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл