8o
Улаанбаатар хот
mobile menu

"Цалин нэмэх асуудлаар орон даяар жагсаал зохион байгуулна" гэв

2018-04-25 15:28:00

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ирэх сарын 1-нд орон даяар жагсаал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 01-нд орон даяар жагсаал зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээрийн биелэлт, үүн дотроо цалин хөлс нэмэгдүүлэх асуудал, мөн хэлэлцээрт дурдагдсан бусад асуудлаар шаардлага тавьж жагсана. Үндэсний гурван талт хэлэлцээрээр төрийн албан хаагч болон бусад салбарын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээрх асуудалд Засгийн газар хойрго хандаж байгаа. Тэтгэврийг таван жил тутамд дундаж цалингаар тогтоодог байсныг долоон жил болгосон. Энэ нь тэтгэврийн хэмжээг шууд багасгах сөрөг үр нөлөөтэй.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний хорооны хурлыг хийх саналыг удаа дараа хүргүүлсэн. Улсын хэлэлцээрээр цалин хөлсний асуудлын шийдлийг хэлэлцэхийг санал болгосон ч харамсалтай нь ажил эхлээгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох хугацаа бол болчихсон. Хуулиараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд тогтоох ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг 6000 орчим иргэн байдаг гэсэн судалгаа байдаг. МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ойролцоогоор 40-өөс доошгүй хувиар нэмэгдүүлэх буюу 400 мянган төгрөг болгох шаардлагатай гэж үзэж байна" хэмээн тайлбарлав. 

Мөн энэ жагсаал нийтдээ 10 мянга орчим хүн цуглана гэсэн урьдчилсан тооцоо гараад байгааг онцлов.  

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
з
та нар идээд л байдаг идээд л байдаг цадахгүй юм байна төсөл нэрээр идээд л зах дээр хүйтэнд хөрж халуунд халж байсан наймаачид ингэтлээ баяжаагүй байхад төрд дөнгөж шургалсан болон өмнө нь шургалаад
2018/05/02 103.9.90.130
з
цалингаа нэмээ арай дэндлээ та нар идээд л байдаг бид үхлэээ дарга нар аа та нар цадахгүй юм байна
2018/05/02 103.9.90.130
зочин
Цалин тэтгэвэрээ нэмэх шаардах жагсаалаа хий.эдийн засаган унадагаараа унаж бна биз.ард түмэн чхэцүүдэлээ.цалингийн доод хэмжээг 450.0тэтгэвэрийн доод тал 500.0 болгох гэж тэмцэх зөв.харин 500.0 дээши
2018/04/27 66.181.183.132
zochin
Za 6 жил тэтгэвэр бага тогтоно үнэн нэмээгүй үёийн цалин ороод шууд доошоо орно
2018/04/25 27.123.212.133
Ха
Албан тушаалын хэнээтэнгүүдээ, эхлээд хөдөлмөрийн хөлс, цалин 2-оо ялгаж ойлго. Монгол улс хөдөлмөрийн хөлснөөс хэдэн хувийн татвар авдгийг олж тогтоо. Монгол улс хах зээлийн нийгэмд байгаа шүү.
2018/04/25 103.14.38.130