8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа алдсан 13 настай охины хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

2018-04-25 15:32:56

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн туслах Э.Мөнхгэрэл 2018 оны эхний улирлын шүүн таслах мэдээ, олны анхаарал татсан хэргийн талаар танилцуулсан юм. 

Тухайлбал, олон улсын тоймч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хүчирхийлэхийг завдсан гэж үзээд есөн жилийн хорих ял оноосныг давж заалдах шүүх хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн 13 настай охин буудалд амиа алдсан хэрэг Д.Жавхлан, М.Амарболд гэсэн хоёр холбогдогчтой. Анхан шатны шүүхээс хэрэгт дутуу мөрдөн байцаалт явуулсан байна гэж үзээд шүүгчийн захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан. Үүн дээр прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхэд хэргийг хянаад, мөрдөн байцаалтад буцаасан байна.  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг 2017 онд манай шүүхээс шийдвэрлэж байсан. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр Улсын Дээд шүүхээр хянагдаад хэргийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх шийдвэрлээд прокурор эсэргүүцэл бичээд давж заалдах шатны шүүхэд хэрэг нь ирсэн. Прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгоод анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа аж. 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны нэгдүгээр улиралд 258 эрүүгийн хэрэг, 66 зөрчлийн хэрэг, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль тогтоомж хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хууль буцаан хэрэглэх ажиллагаанд гаргасан давж заалдах гомдлын 13 хэргийг тус тус шийдвэрлэсэн ба нийт давж заалдах журмаар 364 хэргийг шийдвэрлэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
D
Naad ochir buudal chin neree uurchluh geed ochir gesen bichgee awaad haytsan bn le
2018/04/25 107.167.112.179