8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Мөнхчулууны төрсөн дүү “CЭЛЭМ” С.Бямбацогтыг нэг сар цагдан хорино

2018-04-26 08:49:00

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарч дуулиан тарьж байсан. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрч, олны шүүмжлэлийн бай болж байв. Түүний танхайн гэмт хэрэг үүгээр ч дуусахгүй. Олон нийтийн газар сэлэм эргүүлж бусдын бие мах бодод гэмтэл учруулсаныхаа дараа тэрбээр хэргийн газраас зугтаасан байдаг. Хэргийн газраас оргон зугтаасаныхаа дараа буюу эрэн сурвалжлагдаж байхдаа буюу 2017 оны 11-р сарын 14-15-нд шилжих шөнө БЗД-т хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Тодруулбал, гэмт хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байсан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт мөн л  дахин  хар тамхины хэрэгт холбогдсон талаар мэдээллийг манай сайт хүргэсэн. Тодруулбал,  С.Бямбацогт  найз нөхдийн хамт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь илрүүлж, Эрүүгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн уг хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тэрбээр  танхай, хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа ийнхүү дахин хар тамхины хэрэгт нэр холбогдсон байна. Хууль хяналтын байгууллага түүнийг нэг сарын хугацаатай саатуулжээ. Энэ удаад С.Бямбацогт хар тамхины хэрэг давтан үйлдсэн дээр танхайн хэрэг нэмэгдсэн тул ял авах нь тодорхой болжээ. Ингэхдээ  “Сэлэм” С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорт шилжүүлээд байгаа аж. 

“Сэлэм” С.Бямбацогтыг буруутгаад байгаа зүйл ангийг тодруулбал,

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

2.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхагва
Манайд хар тамхитай холбоотой ял үнэхээр хөнгөн юмаа. ЗТО-оос ч хөнгөн..
2018/04/30 124.158.107.6
NUSANJORUUDIIG HUULI GEJ YU BAIDGIIG MEDRUULEH HEREGTEI............
BULGAA
2018/04/26 80.217.249.164
Tsogtoo
Zochin yag zuv bichjee
2018/04/26 107.77.87.113
Tsogtoo
tsagdaa huuliinh n hulgaich naraas aigaad baidag yum shig baigaan
2018/04/26 107.77.87.113
har tamhi
Hichneen bvdvvn zaluu bailaa. Ice mosond orood hichneen turav daa. Ene zurshiliig joohonoosoo karmanii hulgaich baisan Jooshvoo gegch zaaj zamd ni oruulsan tvvhtei. Jooshvoo gegch odoo hulgai hiij .
2018/04/26 103.57.95.218
иргэн
нэг мөр тэр татаад мансуураад байгаа зүйлсийн дооз тунгийн их хэмжээгээр ам руун шахаад өгчөөч , ард түмэн ч амар амгалан , тэр өөрөө ч амар амгалан болно шдээ
2018/04/26 1.25.117.153
зочин
нэг сар байтугай нэг насаар нь ч хорьсон болох юм биш үү?хар тамхины хэрэгт болтол энээ тэрээ өршөөл уучлалт байхгүй шүү?
2018/04/26 66.181.189.252