8o
Улаанбаатар хот
mobile menu

Хортой үр дагаваргүй гэж гарын үсэг зуруулсан "туршилт"-ийн хор нөлөө

2018-04-26 09:20:00

“Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс хоёр хоногийн өмнө ЕБС-ийн 8200 гаруй хүүхэд биологийн туршилтанд орж байна гэсэн мэдээллийг хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд мэдээллэсэн билээ. Тодруулбал, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр Нийслэлийн ЕБ-ийн 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмнэлзүйн биологийн туршилт хийсэн талаар эцэг эх багш эмч нараас тус байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү олон нийтэд зарлаж мэдээлэл хийж байгаагаа онцолсон.  Гомдлын дагуу судалж үзэхэд энэхүү витаминыг албадан уулгах үйл ажиллагаа хоёр удаа хийсэн болох нь тогтоогдсон байна. Хүүхдүүд дээр туршилт судалгаа хийх ажлыг ЭМЯ олгож, БСШУСЯ хамтран зохион байгуулж ажилласан болох нь баримтаар нотлогдсон хэмээн мэдээлсэн юм.

Энэхүү үйл ажиллагааг “Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх компани нь ЭМЯ-аас зөвшөөрөл аваад БСШУСЯ-тай хамтарч ажиллах ажлын хэсэг байгуулагдаж хүүхдүүдэд туршилтын витамин шахах үйл ажиллагаагаа 2015 оны хоёрдугаар сараас эхлүүлж долоо хоног тутам нэг тун Д витаминыг хүүхдүүдэд өгч байжээ. Ингэж өгөхдөө араас нь ус уулгаж, уусан үгүйг нь шалгаж амыг нь нээдэг байсан ч гэх мэдээлэл байгаа юм.

Тэгвэл “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс туршилтай холбоотой бичиг баримтыг дэлгэлээ. Тодруулбал, “Эрүүл мэндийн үүсгэл” ХХК гэх компани дээрх Д витаминыг хүүхдүүдэд уулгахдаа ямар бичиг баримт дээр гарын үсэг зуруулсан талаарх бичиг юм. 

Энэхүү бичигт ЁЗХ хүүхдээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тодорхойлсон, Мөн зөвшөөрөл гэсэн хэсэгт “Би энэ судалгааны үр өгөө, учирч болох эрсдэлийн талаар уншиж мэдсэн. Судалгааны талаарх бүх асуултандаа хангалттай хариулт авч чадсан. Би энэхүү судалгаанд хүүхдээ оролцуулахаар зөвшөөрч, зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсан байсан. Судалгаанд хүүхдээ үргэлжүүлэн оролцуулахаас хэдийд ч татгалзаж болох ба энэ нь миний хүүхдэд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй байх болно гэж ойлгож байна” хэмээн бичиж эцэг, эхчүүд, хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар нь гарын үсэг зуруулсан байна.

Гэтэл энэ туршилтад орсон хүүхдүүдэд толгой өвдөх цээжээр өвдөх, бөөжих, ядарч сулдах, турж эцэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Мөн зарим хүүхдүүд байнгын нүдээ анивчдаг болсон гэдгийг “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс мэдэгдсэн юм.

Энэхүү 2015 хэрэгжүүлж эхэлсэн “Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийг сүрьеэгийн халдвараас хамгаалах Д витамин амин дэмийн нөлөө” төсөл нь хүүхэд дээр биологийн туршилт хийсэн, монгол хүний удмын санг устгах, хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой үйл ажиллагаа болж байгааг онцолж  байсан юм. Мөн 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ хүртэл авч эрүүл гарсан хүүхдүүдэд энэ Д витамин гэх энэ зүйлийг шахаж уулгажээ. Мөн энэ ирэх  2019 онд хүртэл үргэлжилж дуусах юм байна. 

Д.Болор

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsewelee
Гэмт хэрэгтнуудийг эрvv vvcгэ Бvx Насаар нь хорь Багш нарт нь хариуцлага тооц захирлуудыг нь хал
2018/04/27 202.179.31.113
121
арай арай болиочээ
2018/04/27 202.55.180.186
  • Recent
  • Most Read
  • Most Comment