8o
Улаанбаатар хот
mobile menu

Италид халдлага үйлдэж болзошгүйг анхаарууллаа

2015-11-19 18:20:00

Хэт давруу үзэлтнүүд улс оронд нь халдлага үйлдэж болзошгүйг АНУ-ын Төрийн департамент Италийн эрх баригчдад анхаарууллаа. АНУ-ын Төрийн департаментын мэдээлэлд дурдсанаар, түүхэн дурсгалт газрууд зэрэг олон хүн цугалдаг газар хэт давруу үзэлтнүүдийн бай болж магадгүй. Халдлага үйлдэх хамгийн өндөр магадлалтай газруудад Гэгээн Петрийн сүм, "Ла Скала" дуурийн театр, Миланы сүмийг оруулсан байна. “Парис хотод саяхан үйлдсэн халдлагад ашиглаж байсантай адил төстэй аргыг террорист бүлэглэлүүд ашиглаж болзошгүй” гэж Америкийн жуулчдад зориулсан мэдээлэлд дурджээ. Энд мөн болзошгүй аюулын тухай Италийн эрх баригчдад мэдэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл