8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-02-03 08:43:00

10:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.00 цагт Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын хурлын танхимд Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хуралтай.
Хэвлэлийн бага хуралд Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Үйлдвэр Үйлчилгээний Хэлтэс, Ниййслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно. 

11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Х ТҮЦ” продакшиний жүжигчин Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар залруулга мэдээлэл хийнэ. 

11:30 цагт МҮЭХ-ны 4 давхрын зааланд МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулна. Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна.

11:40 цагт Тоон гарын үсгийн нээлт IT паркт болно.

12:00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын "Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав" номын нээлт болно. 

12:00 цагт  "Шийдлийн цаг" УБТЗ-ын төв буудалд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл