8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн дүү Д.Жүгдэрням оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй

2018-04-27 08:37:00

УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой мэдээлэл байсхийгээд л олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гардаг. Тэгвэл түүнтэй холбоотой их хэмжээний мөнгөний хэрэг олны чихэнд хүрч эхэллээ. Тухайлбал түүний болон төрсөн дүү Д.Жигдэрнямын дансанд их хэмжээний ам.доллар орж ирсэн гэнэ.

Бүүр тодруулбал УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн захирал Ц.Жүгдэрнямын дансанд 320 000 ам.доллар /Д.Жигжиднямаагийн дүү/, Ц.Жүгдэрнямын хүү Ж.Гарьдын дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д ажилладаг Б.Энхбаярын дансанд 38 000 ам.доллар тус тус шилжиж орсон гэх мэдээлэл юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын “Фрейткоммондити консалтантс”  ХХК-д  нэгжлэг хийгээд байгаа сурагтай.

Д.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй 'Class trading limited' компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гаргаж, оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж байгаа аж.

- Оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа дарга “түшиг” болдог уу-

Тэгвэл УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой энэ мэдээлэл хууль, хяналтын байгууллагаас гадагшилж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтэд хүрч эхэлсэн байна. Мөн УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаа “Ийст Винд” ХХК-тай ямар холбоотой вэ? гэх таамаг гарч эхэлсэн байна. 

 Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилогдох үед Киприйн оффшорт бүртгэлтэй “Ийст Винд” компанитай холбоотой, төмөр замыг хувь эрх ашигтаа, хөлжихдөө ашиглаж байсан гэх гарч эхэлсэнтэй холбоотой аж.

УБТЗ-д өмнө нь нэгэн захидал ирсэн байна. Энэхүү захиадалд тухайн үед УБТЗ-ын  орлогч дарга Д.Жигжиднямаа ОАХХ тээврийн бичиг баримтын 23 дахь параграф, тээврийн хөлсний төлбөрийн өөрчлөх тухай үүрэг өсөн. Түүний даалгавраар “ОАХХ-ийн зааврын 25 дугаар тээвэрлэлтийн гэрээг зөрчих”- ийг зөрчиж Монгол дахь төлбөр төлөгч “Монретранс” ХХК-ийн бичлэгийг дарж илгээгчийн болон ачааны өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тээврийн бичиг баримтын 12-т “Ийст винд” гэж тавигдсан байна.  Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан “Монретранс” ХХК  нь тээвэр тасалдахад хүрсэн гэнэ. 

Энэ бүхнээс харахад УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа “Ийст Винд” ХХК нь тодорхой холбоо сүлбээтэй байж болзошгүйн тухайн захиадлаас ил болсон гэх таамагч гарч эхэлсэн гэнэ. 

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа дарга “түшиг” болоод байж байдаг гэх яриа гарч эхэлсэн байна.

Б.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
J. Garig geed bga zaluu chin Jigjignyamaagiin uuriinh n Tursun Huu yum shuu. Oyuntan baihdaa gerlesen anhnii ehner Yo.Baigal gedeg emegteigees tursun. Jugdernyam chin eh negtei etseg uurtei duu n.
2018/04/30 202.21.115.35
Zichin
Hulgai hiij tsadahgui gedes ni hagarahgui umaa
2018/04/28 27.123.214.117
мтз
хулгайчийн дүү хулгайч л байна
2018/04/27 202.179.31.83
irgen
hudlaa hutsaad baihaar hamag yiig ni huraagaach.cjadahgvi bolduugvi bai
2018/04/27 27.123.212.142
  • Recent
  • Most Read
  • Most Comment