Өнөөдөр хоёр Солонгосын хил дээр болох түүхэн уулзалтын үйл ажиллагааг Өмнөд Солонгосын мэдээллийн суваг шууд дамжуулж байна. Солонгосын дайнаас хойш буюу 65 жилийн дараа Хойд Солонгосын удирдагч анх удаа Өмнөдийн нутагт ирж түүхэн уулзалт хийж байгаа аж. Дээд хэмжээний уулзалтад Ким Жон Уныг дагалдан түүний дүү Ким Ё Жон явж байгаа билээ. Хоёр Солонгосын удирдагчид уулзалтынхаа үеэр эвлэрлийн бэлгэ тэмдэг болгож мод тарих юм.