8o
Улаанбаатар хот
mobile menu

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг огцруулах үндэслэлтэй, үндэслэлгүй

2018-04-27 09:40:00

УИХ дахь АН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ч.Нямдорж нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. 

Сөрөг хүчин шаардлагадаа

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АТГ-т шалгагдаж байгаа "Хотгор шанага"-ын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан тухай асуудлыг нэг тийш нь болгох шаардлагатай. Мөн Ч.Хүрэлбаатар Төсвийн тухай хуулийг зөрчиж, нийт 110 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлогын зохицуулалт хийгээгүй хуулийн зөрчил гаргасан.

ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавин зээл авч, Монгол Улсыг 100 гаруй сая ам.долларын өрөнд оруулсан Ш.Батхүүтэй хамаарал бүхий Г.Алтангийн мэдлийн байранд түрээсийн төлбөр төлөлгүй амьдарч байгаа гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ц.Нямдоржийн үнэгүй түрээсийн байрны эзэн Г.Алтан нь "Жаст"-ын гэх Ш.Батхүүд зээлсэн нэрийдлээр "Төрийн банк"-наас 53 тэрбум төгрөг гаргуулах болсон нь хууль бус, "Төрийн банк" дээрх хууль бус шийдвэрийн улмаас дампуурч болзошгүй хүнд нөхцөлд орсон” гэж бичжээ.

Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Намайг огцруулах хуулийн үндэслэлгүй” гэж мэдэгдлээ. Харин АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат түүнийг огцруулах үндэслэл хангалттай бий гэж хэлсэн юм. Ингээд тэдний байр, суурийг хүргэе. 

Д.Эрдэнэбат: Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайд нарын хариуцлагагүй үйл ажиллагаа асуудал үүсгэж байна. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АТГ-т Хотгор шанагын уурхайг БНСУ-ын иргэдэд зарсан хэргээр шалгагдаж байгаа. Мөн тэрээр төсвийн тухай хуулийг зөрчиж 180 гаруй тэрбум төгрөгийг төсвийн орлогын зохицуулалт хийлгүйгээр хуулийн зөрчил гаргасан гэж үзэж байна. Ч.Хүрэлбаатар сайдтай холбоотой олон зүйл нийтэд ил болсон. Бид үүнийг хаацайлж, нуугаад чимээгүй явах цаг хугацааг хангалттай өнгөрөөлөө. Тиймээс нэг тийш нь шийдэх ёстой. Хүн амын орлогын албан татварын гурван шатлалыг нэг шаттай болгон өөрчилсөн. Үүнээс болж 40 орчим тэрбум төгрөгийн төсвийн дутагдал үүссэн. Энэ дутагдал зөвхөн төвлөрсөн төсвийн дансанд бус бүх орон нутгийн дансанд үүссэн. Зайлшгүй төсвийн тодотгол хийх ёстой хуулийн заалтыг хийхгүй байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

Ч.Хүрэлбаатар: ОУВС-ийн хаврын уулзалтад оролцоод ирлээ. Тэнд гол уулзалтууд эхлэхийн өмнө огцруулах мэдээлэл гарч ирсэн. Би үндэслэлийг нь харсан. Засгийн газраас өргөн барьсан татварын хуулиуд төсөвтэй зөрчилдөж байна гэсэн байсан. Хууль батлах эрх зөвхөн УИХ-д байдаг. Хэнтэй ч хуваалцдаггүй эрх нь энэ юм. Татварын ерөнхий хуулинд нэмэлт , өөрчлөлт оруулах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг нь мөн ялгаагүй УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2013.1.1-ээс 2016.6.1 өдрийг хүртэл нийт 34 хуульд хөнгөлөлт, чөлөөлөлт олгосон байсан. Тэр үед улсын төсвийн орлого жил бүр нэг их наядаар тасарч байхад хөнгөлөлт, чөлөөлөлт олгож байсан байна. Дараа нь 2016.10.1-ээс 2017.10.1 хүртэл дөрвөн хуулинд хөнгөлөлт, чөлөөлөлтийг оруулж ирсэн. Тухайн үед ярьж байгаад УИХ-аар баталсан. Төсөвт тодотгол хийх ёстой гэж зарим УИХ-ын гишүүд ярьж байна. Төсөвт тодотгол хийх шаардлагууд байдаг. Тэр шаардлагууд нь байхгүй байгаа юм. Хүмүүс улс төр хийгээд байна. Тийм учраас би Хотгор шанагын уурхайн асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
авилгачинг яаралтай огцруулах хэрэгтэй.Сангийн яамны 10 хувийнхан эргэсэн гэсэн.
2018/04/28 59.153.112.40
ард
Монголын ард түмнийг олон үеэр нь тэжээх Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатарыг УИХ, ЗГ-аас яаралтай хөөх хэрэгтэй.
2018/04/27 150.129.140.153
эмч
Сарангэрэл эруул мэндийн салбарыг дампууруулж дууслаа доо. ЕС-тайгаа зугээргуй болохоор ийм дураараа бдаг шиг бгаам. Хуугийнхээ жолоочийг яаманд хоронго оруулалтын хэлтсийн даргаар авчирсан.
2018/04/27 66.181.184.175
ochio
Ardchilsan Namiihanaa naad hvmvvsee toriin ajliin n hiilgvvlech
2018/04/27 65.49.68.162
  • Recent
  • Most Read
  • Most Comment