Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Элчин сайдуудыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм байна. С.Баяр Элчин сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татахаар болсон байна. Чөлөөлөгсдөн Элчин сайдуудын оронд Шведийн Вант улсад суух Элчин сайдаар О.Энхцэцэгийг, ИБУИНВУ-д суух Элчин сайдаар Н.Тулгыг томилохоор, мөн Канад Улсад суух Элчин сайдаар Я.Ариунбаатарыг, Япон улсад суух Элчин сайдаар Д.Батжаргалыг томилохоор тус тус ГХ-ны сайд Д.Цогтбаатар өргөн барьсан байна.
Элчин сайдуудын асуудлыг хэлэлцэнэ
2018-04-27 10:55:03