8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Ун: Шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна 

2018-04-27 12:24:00

Өнөөдөр хоёр Солонгосын хил дээр түүхэн уулзалт болж байна. Солонгосын дайнаас хойш буюу 65 жилийн дараа Хойд Солонгосын удирдагч анх удаа Өмнөдийн нутагт ирж түүхэн уулзалт хийж байгаа нь энэ юм. Хоёр Солонгосын удирдагчид уулзалтынхаа үеэр эвлэрлийн бэлгэ тэмдэг болгож мод тарих юм. Мөн  “Энх тайвны өргөө”-д Ким Жон Ун зочилж, дурсгалын дэвтэрт үг бичсэн байна. Тэрээр үг бичихдээ  “Шинэ түүх өнөөдрөөс эхэлж байна Ким Жон Ун. 2018.04.27” хэмээн бичээд гарын үсэг зурсан байна. Харин Мүүн Жэ Ин "Бид сүүлийн 70 гаруй жил ярилцаж суусангүй. Тиймээс бүтэн өдөржин хууч хөөрөх нь ээ" хэмээн сэтгэгдэлээ хуваалцсан байна.  Хилийн Панмунжом хотхонд эхэлж байгаа Өмнөд ба Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалтын ховор агшнуудаас хүргэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment