8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Цандэлэг: Монголын бүх тариаланчид трактороо унаад Чингисийн талбайд жагсана

2016-02-03 08:55:00

Газар тариалан­гийн салбарт 20 гаруй жил ажиллаж улсын улаанбуудайн хэрэгцээний тодорхой хувийг бүрдүүлдэг “Шим” группийн захирал, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

- Яг жилийн өмнө  жагсаал, цуглаан зохион байгуулж, Чингисийн талбай дээр буудай асгаж, байсныг санаж байна. Та нар тариаланчдынхаа буудайн мөнгийг өгөөгүй байж Оросоос буудай импортолж болохгүй хэмээн эсэргүүцсэн. Тэр цагаас хойш тар нарын цаашлаад газар тариалангийн салбарт өөрчлөлт гарав уу?

- Монголын ард түмэнд 350 мянган тонн улаан буудай байхад жилийн хэрэгцээг нь хангадаг. Тэгэхэд тариаланчид 470 мянган улаан буудай авчихаад байхад ОХУ-аас улаан буудай авч байна. Оросын рублийн ханш суларсан тэр зөрүү нь дээр ченжүүд тоглож байна.  Ц.Баатарсайхан гэдэг Хаан банкны эзэн Р.Бурмаа сайдаас зөвшөөрөл авч, монголын тариаланчдын тэр их ажлыг улан дороо гишгэж байна. Эдийн засгийн хүнд үед монгол хүн монгол хүнийхээ тарьсан будааг эдийн засаг хүнд байгаа энэ үед идэх ёстой биз дээ. Тиймээс үүнийг нь эсэргүүцээд талбай дээр будаа асгаж, жагсаал хийсэн. Тухайн үед Засгийн газар болон яамтай тохиролцоо хийж, дахин ийм байдал үүсгэхгүй гэсэн. Гэвч тэд энэ тохиролцооноосоо буцсан. Энэ жил ургац алдсан. Яагаад ургац алдсан бэ гэхээр бас л хариуцлагагүй алдаанаас болсон. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед дэлхийн аль ч улс орон үүлэнд нөлөөлж хур оруулдаг. Өнгөрсөн хавар монголын дээгүүр баруун, зүүн талаасаа маш их үүл хуралдаж орж ирсэн. Энэ үүлийг буудаад чийгээ авчихсан бол энэ жил мал ч өвстэй, тариаланчид нь тариатай, зун нь ган болохгүй байх байсан.

Бид нар 5,6 дугаар сард нь цаг агаар хүндрээд байна шүү, үүлээ буудаач гэсэн саналаа удаа дараа тавьсан. Гэтэл төхөөрөмжийнх нь тендер нь будилаад Байгаль орчны яаманд харьяалагддаг болсон, дээр нь сумаа захиалаагүй гэсэн. Хятад улс бидэнд бэлэн сум өгөхгүй шүү дээ, тэд чинь тэнэг биш. Тэр их сайхан бороо ус ирж байхад өөрсдийнхөө нутагт буудаад оруулахаас биш монголд өгөхгүй нь мэдээж.  Ингээд үүлээ буудаж чадаагүйгээс болоод энэ зун ган болох нь, ургац алдах нь. Монгол улс ургацийнхээ 70-80 хувийг алдана гэдгийг тариаланчид мэдэгдэж эхэлсэн. Учир нь чийг байхгүй, тарьсан үр нь соёолоогүй. Гэтэл Хүнс хөдөө аж ахуйн яам болоод Р.Бурмаа үүнийг үгүйсгэсэн. Түүгээр ч барахгүй өөрсдийнхөө дэргэд тариаланчдын гэх хоёр ч холбоог байгуулсан. Манай Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо эгнээндээ 500 гаруй аж ахуй нэгж хувь хүмүүсийг нэгтгэсэн мэргэжлийн холбоо. Нийт эзэмшиж байгаагаа газраараа монголын тариалангийн 60-70 гаруй хувь нь манайд хамаардаг. Гэтэл яам дэргэдээ байгуулсан хоёр холбоогоо ингэж үзэхгүй байна, энэ холбоо ингэж үзэж байна гээд яриад эхэлсэн. Саяхандаа бид нарын эсрэг байгуулсан Монголын тариаланчдын холбооны Пэрэлэйг Р.Бурмаа сайд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнаж байна. Ингэж бид нарын эсрэг тоглоод байгаагийн учир нь цаанаа маш их мөнгөний асуудалтай холбоотой.

- Энэ талаараа тодруулаач?

- Импортын будаа оруулж ирсэнээр хэдхэн хүмүүсийн халаасанд 10 сая доллар орж ирэх жишээний. Энэ жил яасан гэхээр монгол улс зуу гаруй мянган тонн улаан буудай авсан. Улаанбуудай 250 тонноор дутах нь гэж байтал яам өөрсдөө ажлаа муу хийсэнээ харуулахгүйг хичээсэн үү өсгөсөөр байгаад 230 тонн буудай хурааж авсан гэсэн мэдээлэл өгсөн. Улаан цайм худаа мэдээлэл өгсөн. За тэр нь дүүрч. Тэгсэн Р.Бурмаа сайд гурилын үйлдвэрүүдэд  ОХУ-аас 150 мянган тонн улаан буудай оруулж ирэхээр зөвшөөрөл өгсөн. Гэтэл нөгөө үйлдвэрүүд бид нарын будааны мөнгөө өгч чадаагүй байж, ахиад ОХУ-аас будаа авчихсан. Тэд “Оросоос будаагаа авч тээрэмдчихээд Цагаан сараас өмнө мөнгийг нь чинь өгнө” гэсэн. Гурилын үйлдвэрүүд бид чинь нэг завин дээр явдаг улсууд болохоор “За” гээд байж байтал сая 12  дугаар сарын 28-нд шинэ жилийн өмнөх нь 47 мянган тонн гурил импортлох зөвшөөрөл олгочихлоо. Гурил нь ороод ирэхээр дотоодын үйлдвэрүүд ОХУ-ын хямд гурилд цохигдох нь аргагүй шүү дээ.

-Яагаад дотоодын үйлдвэрийн гурил, импортын гурилаас үнэтэй байгаад байна вэ. Улаан буудай нийлүүлж байгаа тариаланчдадтай холбоотой юм биш үү

- Өнөөдөр Монгол улс шатахууныхаа үнийг дэлхийн зах зээл дээрээс хоёр дахин үнэтэй худалдаалж байна. ОХУ-д литр шатахуун 800 төгрөг байхад монголд 1600 төгрөг. Хоёр дахин үнэтэй. Энэ мөнгөний зөрүүгээр Засгийн газар нөгөө амлаад байдаг хүүхдийн мөнгө, халамжуудаа тавьж байна шүү дээ. Улс цалингаа тавьж чадахгүй байна. Гэвч энэ бол буруу бодлого. ОХУ-д 800 төгрөгийн шатахуунаар үйлдвэрлэл явуулахаар хямд л тусна. Ер нь үйлдвэрлэлийн зардлын 50-60 хувь шатахуун шүү дээ.  Уул уурхай яагаад дампуурч байна вэ. Зардлынх нь 30-40 хувь нь шатахуунаас хамааралтай. Энэ бол санаатайгаар эдийн засгийг унагааж байгаа хэрэг. Энэ бүгдийг Р.Бурмаа захиалгатай л хийгээд байгаа. Бид нар энэ талаар хэлээд яриад, жагсаад, сүүлдээ аргаа барлаа.

Ган болоод нийт тариалалтынхаа 80 хувийг алдсан. Тэгсэн мөртлөө үлдсэн 20-хон хувийн буудайгаа өнгөрсөн жилийн үнээр өгсөн. Ийм сайхан номхон, дөлгөөн тариаланчид дэлхий дээр хаа ч байхгүй шүү. Монголын хөрсөн дээр монгол хүний тарьсан будаагаа малынхаа махтай идэхэд монголчуудад ямар ч гамшиг тохиолдохгүй. Гэтэл бид нарыг иймэрхүү маягаар дампууруулж байна. Бид тариагаа тарьж чадахаа байчихлаа. Монголын төр оросын тариаланчдыг дэмжээд монголчуудыгаа унагааж байна шүү дээ.

-Газар тариалангийн хууль эцсийн шатанд хэлэлцэгдээд явж байна. Энэ хуулиас тариаланчид их зүйл хүлээж байгаа байх?

-Газар тариалангийн хуулийг манай холбоо Х.Баттулга сайдыг байхад эхэлж боловсруулж байсан. Тариаланчдынхаа эсрэг хууль болсон байсан. Би үнэхээр ойлгоогүй. Газар тариалангийн хууль тариаланчидыгаа хамгаалах, өмгөөлөх ёстой. Гэтэл ингэвэл газрыг чинь хураана, тэгвэл торгоно, газар тариалангийн компанийг зарвал газартай нь өгөхгүй гэх мэтээр тусгачихсан. Оны өмнөх нь манай холбооны тариаланчид цуглаад хуулинд тусгах өөрсдийн саналаа өгсөн. Тэднийхээ саналыг хуулинд нь бага ч болов тусгачих санаатай нэлээд хөөцөлдлөө. УИХ-д байгаа тариаланчдыг ойлгодог гишүүд олонхоороо батлаж өгсөнд баярлаж байна.

- Ярианы эхэнд ярьлаа. Төрийн буруу бодлогоос болоод хэдхэн хүн ашиг олж байна. Цаана нь бүхэл бүтэн тариаланчид хохирч байна гэж. Үүнийг засч залруулдаг албан тушаалтануудад нь уламжилж хэлж үзсэн үү?

- Өнөөдөр Засгийн буруу бодлогыг хянах эрх мэдэл хэнд ч байхгүй л дээ. Өнөөдөр Монгол улсын Төрийн сайд хэмжээлэшгүй эрх дархтай хүн болчихоод байна. Гэхдээ эцсийн үр дүнг тэртээ тэргүй ард түмэн харж байна. Тариаланчид яаж хохирч байна, яаж амьдарч байгааг тэд харж байна. Хэлээд, яриад, ойлгохгүй байна. Бүр санаатайгаар, бодлогоор олон тендер зарлаж, олон буудай, гурил оруулаад байгаа хүмүүсийг одоо би юу гэх вэ. Хэлэх үгээ л барчихаад байна. Бидэнд үнэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л юм болчихоод байна.

- Газар тариалангийн салбарт хэчнээн хүн ажиллаж амьдарч байна вэ?

- Газар тариалангийн салбарт 300 гаруй мянган хүний амь амьдрал холбоотой байдаг. Гэтэл тэдний амьдралыг ингэж доош нь татна гэдэг бол жинхэнэ хямрал байхгүй юу. Өнөөдөр эдийн засаг муу, мөнгөгүй байж болно. Гагцхүү бодлого л сайн байх ёстой. Ийм хүнд үед монгол хүн монголоо дэмжих ёстой. Тэгж байж хямралаас гарна. Монгол хүн Оросыг дэмжсэнээр юу ч хүртэхгүй. Би үүнийг л ярьж шүүмжлээд байгаа юм. Гэтэл намайг хэвлэлээр гүтгэлээ, доромжиллоо гээд байх юм. Би тэдний мөнгө хувааж авч байгааг харсан биш. Ийм мөнгө идсэн гэлээ цагдаагийн байгууллагад тасралтгүй шалгуулж байна. Өнгөрсөн 7 сараас хойш Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас шалгаад эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Хүн гүтгэсэн гэх заалтаар одоо ч гэсэн шалгагдаж дуусаагүй л байна.  

- Тэгэхээр хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байгаа юм байна. Ирэх жил тариагаа тарьж чадах уу?

- Мөнгө байхгүй юм чинь тариа тарьж чадахгүй. Тарианыхаа 80 хувийг алдсан тариаланчид яаж амьдрах юм бэ. Үнэхээр хүнд байна.  Тэгээд  ч буудай тариалах ямар ч хэрэггүй болсон. Буудайн квотыг өмнө нь хугацаатай өгдөг байсан. Р.Бурмаа сайдаас хойш хугацаагүй өгчихсөн. Тэгэхээр өнгөрсөн жилийн тараасан 50 мянган тн квовт дээр энэ жилийн 150 мянга гээд 200 мянган тн квотны буудай ОХУ-аас орж ирнэ. Дээр нь 50 мянган тонн гурил гэхээр ойролцоогоор 100 тн буудай гэсэн үг. Тэгэхээр ирэх жил Монгол улс тариа тариад хэрэггүй. Хэрэгцээгээ гаднаас хангалттай авчихсан. Сонгуулийн өмнө хамаг юмаа хийчихсэн. Нөгөө Эрдэнэт үйлдвэрт тоног төхөөрөмж шахдаг хүмүүсийн онигоо байдаг шүү дээ. 100 жил хэрэглэх мотор шахчихсан. Яг үүнтэй адил монголын ард түмний бүтэн жил хэрэглэх будаа, гурилыг хэрэгцээг импортоор оруулж ирэхийг зөвшөөрчихсөн.

- За тэгвэл ирэх жил монголчууд ОХУ-ын гурил идэх нь ойлгомжтой болчихож. Гэтэл ОХУ-аас орж ирж байгаа улаан буудайнууд чанарын шаардлага, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар байс гээд л дуулддаг?

- Өнгөрсөн жил ОХУ-аас  орж ирсэн улаан буудай маш чанар муутай. Бүр ОХУ-ын гаалийнхан нь хүнсний улаан буудайны шаардлага хангахгүй байна гээд 20 вагоныг татаж авч байсан. Энэ талаар Оросын мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байсан шүү дээ. Тэгэхэд Монголын мэргэжлийн хяналтын байгууллага ямар байна вэ?... ОХУ-аас оруулж ирсэн улаан буудайн гурилнаас нь ноцтой зүйл гарсан. Улаанбаатар гурилны Дархан хот дахь салбараас гэдэсний савханцар үүсгэх бактер илэрсэн. Бүр шинжилгээгээр тогтоогдчихсон. Гэтэл энэ талаар мэдээллийг Мэргэжлийн хяналтын газрынхан нь нуусан. Маш ноцтой зүйл шүү.  Баримт нь надад байгаа. Оросууд чинь ухаатай улсууд.  Муу юмаа хүнд өгөөд сайныгаа өөрсдөө хэрэглэдэг. Бас нэг зүйл байна. Орж ирж байгаа улаан буудайнд цөмийн цацрагийн шалгалт хийдэггүй. Уран олборлож байгаа газруудад маш их хэмжээний цацраг гарч ирдэг. Тэдгээр цацрагтай улаан буудайнууд нь манайд тэр буудайнууд нь орж ирж байгаа ч юм билүү хэн мэдлээ.

Өнөөдөр энэ талаар дуугарах гэхээр ХХАЯ бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллах нэрээр хаалтын гэрээ хийчихсэн байна. Зөвхөн эерэг мэдээлэл гаргана, сөрөг мэдээллийг нь гаргахгүй гээд гэрээн дээрээ заачихдаг болохоор энэ талаарх мэдээллийг олонд хүргэж чадахгүй байна. Яам сайдын багцанд байгаа мөнгөөрөө хэвлэлийнхнийг худалдаад авчихсан байна. Үнэн үг олонд хүрэхэд маш хэцүү болсон байна. Гэвч бидэнд нь тийм их мөнгө байхгүй. Хэцүү цаг үед ядарсан тариаланчидаасаа холбооныхоо татварыг өг гээд байлтай биш. Би өөрөө ч Ерөнхийлөгч гэх мөртлөө цалингүй шүү дээ.

-Мэдээж энэ хугацаанд салбарын сайдаас гадна Ерөнхий сайдад дуу хоолойгоо хүргэж, уулзсан тохиолдол цөөнгүй биз. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чухам юу гэх юм?

- Бид нарыг жагсаж нэгдэж байх үед Ерөнхий сайд хүлээж авсан. Гэвч жагсахгүй болохоор тоохоо больчихсон. Ер нь талбай дээр жагсвал хүлээн авсан болоод л, тэгнэ ингэ гэчихээд бусад үед нь мартчихдаг юм байна. Бидний жагссан шалтгааны нэг нь тариаланчдын урамшуулал. Энэ чинь яг үнэндээ үнийн зөрүү байхгүй юу. Цэвэр усний үйлдвэрээр жишээлж үзье л дээ. Цэвэр усаа худалдахын тулд савыг нь үйлдвэрлэнэ, усаа шүүнэ, эцсийн бүтээгдэхүүн гаргана. Ингээд зарагдах үнэ нь 300 төгрөг боллоо гэхэд Засаг та нар 200 төгрөгөөр өгчих. 100 төгрөгийг чинь улс даана гэдэг. Өөрөөр хэлбэл тариаланчдын нөхөн төлбөрийн бодлого гэдэг юм байсан. Гэтэл үүнийг нь та нар урамшууллын мөнгө авлаа гэж хэл ам хийсээр байгаад нөхөн төлбөрийг болиулсан. Уг нь өнгөрсөн жил урамшуулалд зориулж 13,5 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байсан. Гэтэл энэ мөнгийг Р.Бурмаа сайд өөр зүйлд зарцуулчихсан. Ноосны урамшуулалд тариаланчдын мөнгийг өгчихсөн. Энэ мөнгөнөөс одоо яаманд 5 орчим тэрбум төгрөг бий. Гэтэл түүнийгээ одоо болтол өгөхгүй байлгасаар байна. Нэг банкинд хийчихээд хүүлээд л. Аль нэг хувийн банкинд дансаар байршуулаад л хүүлээд л, аль нэг ашигтай байдлаар эргэлдүүлээд л. Ерөөсөө ийм л бизнес монголд яваад байгаа шүү дээ. Үнэхээр төр хүчтэй, чадалтай зөв явсан бол монгол өнөөдөр хямрахгүй байх байсан. Ер нь сайдын хугацаа нь улам богино болох тусам цаг хугацаанаас өрсөж, идэж ууж, шамшигдаж, хээл хахууль, авлигал авах явдал улам дэвэргэж байна. Одоо сонгуулийнхөө мөнгийг олох гээд  бүгд төсөв рүү дайрч байна шүү дээ.

- Гэхдээ “Алтан тариа” компанийн захирал өөр зүйл ярьсан байна билээ. Өмнөх сайд нар хоёулаа газартай, тариа тарьдаг аж ахуйтай. Бас гурил, талхны үйлдвэрүүдтэй. Тийм учраас тариаланч, гурил үйлдвэрлэгчидтэйгээ хамт идэж, дээрэмдэж, тоноод явсан. Гэтэл гэнэтхэн нэг ч га газаргүй, нэг ч ширхэг үйлдвэргүй эмэгтэй сайд гараад ирэхээр дээрэмдэж тонож байсан хүмүүст таалагдах уу гээд л?

- “Алтан тариа” компанийн захирал Цэнгүүн гэдэг нөхөр монголын тариаланчдын будаан дээр хүн болж, гар нь ганзага дээр хөл нь дөрөөн дээр хүрч, хөрөнгөжсөн хүн. Би үүнийг хаа ч хэлнэ. Тэр хүн ямар учир шалтгаанаар Р.Бурмаатай нийлээд бид нар руу дайраад байгаа учрыг ойлгохгүй л байгаа. Бодвол ОХУ-аас авах будааны квот авчихсан л хүн биз. Чамд квот өгнө, чи тэгж хэл, тендер өгнө, тариаланчдад ингэж хэл гэсэн заавартай хүн биз. Хүн хэзээ ч  тогоотой хоол руугаа нулимж болохгүй. Энэ бол хатуу үг. Монголын тариаланчдын будааг тээрэмдэж, хоёр нугалж, зарж, хөлжчихөөд буцаад бид нарын эсрэг юм ярина гэдэг тэр хүний ёс суртахууныг харуулж байгаа хэрэг. Дээрээс нь Цэнгүүн ганц ч удаа хүрз барьж үзээгүй хүн. Ганзагын наймаа ч хийж үзээгүй. Анхнаасаа луйвраар боссон бизнестэй. Одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан хэрэг. Анх “Алтан тариа” компанийг Чехүүд 750 сая төгрөгөөр авч байхад савд нь 2 тэрбум төгрөгийн будаа байсан. Ийм том луйварчид монголын төрд гарчихаад буцаад тариаланчид руугаа ийм зүйл ярих үндэс байхгүй шүү. Харин ч нэг хэлчихье.  

- Газар тариалангийн хууль руугаа эргээд оръё. Энэ хуулийн нэг хэсэг нь өнөөдөр  олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Тодруулбал Газар тариалангийн хууль дээр газар тариалангийн чөлөөт бүс “Халх гол” гээд нэг заалт ороод ирсэн. Энэ талаар?

- Ер нь хууль бус зүйлүүд чинь нэг бол наадам, нөгөө бол шинэ жил гээд баярын өмнө хийдэг. Одоо Цагаан сарын өмнөх өдөр дахиад сюрприз барина шүү, харж байгаарай. Халх гол төслийг наадмын өмнөх өдөр баталсан шүү дээ. Үүний цаана олон хүний сонирхол, мөнгө байгаад байна. Та нар боддоо, 500 мянган га газар гэдэг маш том газар шүү. Халх голын асуудлаар Р.Бурмаа сайд хувийн компанийн зардлаар Японд очиж, энэ асуудлаар уулзсан байдаг юм. Тэд энэ газрыг гадныханд түрээслээд мөнгө олох гэж байна. Солонгосуудтай ч ярьсан яриа бий, Япончуудтай ч ярьсан яриа бий. Гэвч Монгол улсын Төрийн сайд хүн Японд хувийн компаний зардлаар айлчлаад энэ асуудлаар яриад явна гэдэг үнэхээр гутамшиг. Халх голыг хуулинд оруулж ирэх гэж нэлээд үзсэн, бид ч эсэргүүцсэн. Гэхдээ эцсийн хэлэлцүүлгээр яаж гарах нь уу. Энэ бол ганцхан АН-д байгаа олонхийн санаархал биш.

- Ер нь эрх ашиг болоод мөнгө нийлж байвал өнөө үед нам хамаагүй болсон юм бишүү?

- Мөнгөтэй л бол нам хамаагүй болсон. Мөнгөн дээр бол УИХ-ын гишүүд чинь хоорондоо тохироод, хэнэг ч үгүй шийддэг болчихсон шүү дээ. Ард түмний өмнө ярихдаа л хоорондоо хэрэлдээд байдгаас биш цаанаа байгаа төсвийн мөнгийг хоорондоо тохироод л идэхдээ гаргууд болсон. Ер нь аливаа улсын Хүнсний аюулгүй байдал гэдэг тусгаар тогтнолын үндэс болсон зүйл. Өнөөдөр Монгол руу буу бариад дайрахгүй. Одоо хилээр танк манк орж ирнэ гэдэг худлаа шдээ. Одоо улс орныг яаж эзэлдэг болсон гэхээр газар нутгийг нь, хөрсийг нь түрээслэх нэрээр л эзэлдэг болсон. Халх голын 500 мянган га газрыг ирээдүйн монголын үүц гэдэг. Яагаад гэвэл монголын газар нутаг урдаасаа цөлжилт явагдаад эхэлчихсэн. Дархан хүртэл цөлжилт явагдчихсан. Дарханаас Сэлэнгийн район, Хэнтий, Хөвсгөл, Булган аймгийн тэр хэсэгхэн газарт цөлжилт явагдвал монголчууд юу идэх вэ?

АНУ-ын хөрсний хамгийн том эрдэмтэн дэлхий дээр хөрс л хийж чадахгүй байна хэмээн мэдэгдсэн.  Сансарт нисч байна, хоол хүнс ургуулж байна. Хөрс гэдэг чинь хүн харахад их том газар харагдаад байвч үржил жимтэй хэсэг нь төө хэрийн л хэмжээтэй шороо байдаг. Хэдэн зуун жил байгалийн цэцэг, ногоо, ургаж, амьтан ургамал нь өсч үржиж байж хөрс гэдэг зүйл бий болдог юм. Нөмрөгийн сав газар, Дэгээ гол, Халх голыг социлизмын үед судлаад энэ бол монголын ирээдүйн газар тариалангийн нөөц газар гээд товлочихсон. Энэ газар руу хэн дуртай хятад, солонгос, япон орохгүй ээ. Энэ бол ирээдүйн бидний үр хүүхдүүдийн хоол. Гэтэл энэ газрыг өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс албан тушаалаа ашиглаж,  хуйвалдаж авах гэж байна. Газар доорхийг нь ухаж төнхчөөд авчихлаа. Одоо газар дээрх хөрсөө зарах гэж байна шүү дээ.

Хүнс хөдөө аж ахуй яамыг дахиад шүүмжилмээр байна. Бүх экспортыг хааж, малчдыг балласан. Яасан гэхээр Улаанбаатар хотод жагсаал хөдөлгөөн бослого гарахад бэлэн болчихсон байна.  Хэрвээ энэ жил махны экспортыг хааж, үнийг унагааж, хотын иргэдийн омгийг дараагүй байсан бол жагсаал цуглаан болж, тэмцэл болоод Монгол улс Украйн шиг болох байсан. Ийм зүйл болгохгүйн тул малчдыг балласан. Тэд ямар талбай дээр ирээд махны үнэ бууж байгаа гээд жагсах юм биш. Одоо ганц орлого нь болсон мах үнэ нь унаагаад малчид сөхөрч байна ш дээ. Хотод сурч байгаа оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны мөнгийг нь өгч чадахгүйд хүрч байна. Дээр нь бас тариаланчдыг балалаа. Ийм засаг төр гэж байдаг юмуу.  Засаг төр гээд том зүйл яриал байхав. Хэдхэн хүмүүсийн хулгайч луйварчдын л хийж байгаа ажил.

- Та нээрээ Ардчилсан намын гишүүн байх аа?

- Би Ардчилсан намд 22 жил болсон хүн. С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг ямар залуус байсныг сайн мэднэ. Социал демократ нам гээд л Р.Гончигдоржийн цүнхийг нь бариад гүйж явсан хүүхдүүд өнөөдөр нэг нь Ерөнхий сайд нөгөө нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болчихоод монголоороо тоглоод сууж байна. Би Ардчилсан намыг өмөөрнө. Гэхдээ ийм хулгайч нарыг Ардчилсан намаас зайлуулмаар байна. Манай нам одоо бүр хурлаа ч хийж чадахаа байчихлаа. Хэдэн эрх ашгийн зөрчилтэй улс. Бүгд юмаа хуваагаад авчихсан. Тэд бүгд том том хаус барьчихсан, гадаадын банкуудад мөнгөө байршуулчихсан сууж байна.

Өнөөдөр монгол улсад ямарч парламентийн сонгууль хэрэггүй. Ерөнхийлөгчийн засаглал ч хэрэггүй. Хаант засаглалтай болчихмоор байгаа юм. Хаант засаглалтай болоод нэг л хүнээр л удирдуулах хэрэгтэй. Нэг хүнийг буудаж болно. 76 толгойг яаж буудах юм бэ. Энэ парламентийн засаглал гэдэг чинь АНУ-аас эхлэлтэй. Анх Үндсэн хуулийг баталж байхад Ч.Чимэд гэдэг хүнийг АНУ руу 7 хоног явуулж байсан. Үүнээс болж Засаглалын эрхийг төрийн гурван өндөрлөгт хувааж өгсөн. Гэвч одоо Ерөнхий сайд нь Их хурлын даргынхаа үгэнд орохгүй, Их хурал Ерөнхийлөгчийнхээ үгэнд ордоггүй. Ерөнхийлөгч нь нөгөө хоёртоо захирагдаггүй болчихлоо. Ингэж эрх мэдлээ гурав хувааснаас болж сүүлийн 25 жилд үндсэндээ дампуурчихлаа. Дээр үед монголчуудыг алтан дээр сандайлсан гуйлгачингууд гэдэг байсан. Одоо хоосон нүхэн дээр суусан гуйлгачингууд болчихлоо. Тэндээс 50 тн алт, эндээс 100 тн гээд л зөөгөөд явчихлаа гээд л. Үлдэж байгаа юм нь хаана байна вэ. Гэрээ хэлэлцээрийг нь хийж байгаа хэсэг бүлэгт хүмүүст л үлдээд байгаа болохоос монголын хөдөөний айлын хүүхдийн аяганд нэг ширхэг гурил үнэгүй орж байна уу.

Сая гэхэд Өршөөлийн хууль батлагдлаа. Хамгийн том өршөөл нь санхүүгийнх. Тэд Эдийн засгийн өршөөлийн хуулиар хулгай хийсэн мөнгөө ил гаргаж болно гэж байна.  Хулгайч, луйварчингууд нь одоо дахин гарахгүй гэдгээ мэдээд авлигад авсан, булсан, хулгай хийсэн мөнгө, алт, валютаа гаргаж, би ийм мөнгөтэй, хөрөнгөтэй гэдгээ зарлаж болно. Тэгвэл цагаадна хэмээн засаг төрөөр тоглуулж байна.     

- Та ирэх сонгуульд хүч үзнэ хэмээн нэгэн нэвтрүүлгийнхээ үеэр ярьж байсныг чинь санаж байна?

- Манай тариаланчид, тэр дундаа Сэлэнгийнхэн намайг улс төрд ор гэдэг санал тавьсан. Надад ч гэсэн сонгуульд өрсөлдье гэсэн бодол байна. Ингэхдээ би Сэлэнгэ аймагт С.Баярцогттой үзэлцэе гэж бодоод байгаа юм. С.Баярцогтоо чи одоо болно. Чиний хийсэн ажлыг нь үзье, миний хийх ажлыг үз гэмээр байна. Намын даргатайгаа ярьсан яриа байгаа.  

- Таны улс төрийн хүрээлэл чинь их сонирхолтой юм. Учир нь та Ардчилсан намын МоАХ-ынх гэж явдаг. Гэтэл таны үзэлцээд байгаа Р.Бурмаа бас МоАХ?

- Би дээр хэлсэн. Би Ардчилсан намд ороод 22 жил болж байна гэж. Р.Бурмаа энэ намд ороод 5 юмуу 6 жил л болж байна шдээ. Сонгогчийн боловсрол гэж явсаар АН-д орж ирсэн хүн. Өөрийгөө хуульч гэдэг. Үнэндээ хуульч биш шүү дээ. Болгарт  электроникийн инженерээр төгссөн хүн. Гэтэл  электроникийн хүн сонгуулийн хууль хүртэл барьж аваад л. Би бүр гайхаад байдаг юм. Энэ дээр чинь  бүр замбараагаа алдчихаж. Доор нь байгаа мань мэт нь ингэвэл алуулна биз дээ. Одоо ч худлаа ярьдаг улсууд их болчихож. Төгсөөгүй сургуулиа төгссөн гээд л.  Ийм л шударга биш нийгэм болчихоод байгаа юм даа.  Уг нь МАН-ын С.Баярын Засгийн газар, Т.Бадамжунай сайдын үед газар тарилангийн салбар боссон шүү. Маш зөв бодлогоор өндийлгөсөн. Үүний ачаар өнгөрсөн жилийн 470 мянган буудай бий болсон шүү дээ.

- Одоо тариаланчид цаашид яах вэ. ОХУ-аас орж ирэх буудай, гурилд цохигдсоор байх уу?    

- Хавар тариалалтаас өмнө Засгийн газар тариаланчдын асуудлыг авч хэлэлцэхгүй бол жагсана. Өнгөрсөн жил их тайван жагсаал хийсэн. Харин одоо бүх тариаланчид жагсахад бэлэн байна. Хүйтэнд жагсаж үзсэн. Тиймээс дулаан орохоор хавраас жагсана. Монголын бүх тариаланчид трактороо унаад Сүхбаатарын талбайд ирнэ. Би үүнийг хатуу хэлмээр байна. Бид чадна. Хамгийн сүүлийнхээ мөнгөөр шатахуунаа хийгээд бүх трактороо унаад ирнэ. Өмнө нь нэг хулхидуулсан. Энэ удаад хулхидуулахгүй.

Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tarialanch
Zuv zuv songuuld uz uz kheden hunii sanal avah bol kkkk!!!! Zugeer l budaaniihaa erunhiilugchiig hiigeed chatsaga tsarailaad yavj baisan ni deergui yu???
2016/02/04 103.17.108.42
Sudlaach
Kkkk uuriin gesen tolgoigui , mangar uvgunii yarij baigaag, Tsandeleg budaa tarij chadadguishdee ,,, Bayartsogtiig shantaachilj mungu avah gej baigaan ... Chamaig hen songoh ve? Dee benzinii hulgaichaa
2016/02/04 103.17.108.42
Тулгаа
Та нарыг дэмжтргүйээ. Улсаас зөндөө дэмжлэгэ авдаг, буудай нь үнэтэй, чанар нь муу тэгээд яалахгээд байгаа юм бэ? чадахгуй бол больчихолдоо
2016/02/04 103.17.108.42
Иргэн,
Урамшуулал нэрээр монго завшдаг Зугээр цунхтэй нохдууд авдаг болсон 10000 тн аваад 20000 авсан гээд л авдаг
2016/02/04 103.17.108.42
Монголын бүх тариаланчид трактороо унаад Сүхбаатарын талбайд ирнэ хаврын синдромыг цандэлэг эхлүүлэх нь
2016/02/03 103.17.108.42
Zochin
Hulgain zogsoo yum bh daa
2016/02/03 103.17.108.42
turuu
Tsanaa odoo bie bodoo talh barisan zurag chin ih bazaahgui haragdazh bna shuu
2016/02/03 103.17.108.42
IRGEN
GAZAR TARIALAN LUU DANDAA OLNII TANIL; HUMUUS ORJ BNSHDEEE. DAVGA AVARGA JENKOGIIN HUU HEN BILEE. TEGEEL CHAPI GEEL IH ASHIGTAI YM SHIG BNA LEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
2016/02/03 103.17.108.42
зочин
Чамайг дэмжиж байна. Гунгаадорж, Цэнгүүн 2 Монголын газар тариаланг устгаж унагасан улсууд шүү дээ.
2016/02/03 103.17.108.42
Nansnsns
Oligtoi taria tarij chadahgui bj USA Russia 2-s 3dahin uneer ulsad shahaj bas tulsh ur ntr-ee bugdii ni ulsaar daalgaad Tsandeleg uuruu baychuudiin sport boloh morin sportod horhoisood iim baihaar yaj uls hugjih yum. Chadahgui bol tarihaa bolichih bid Oro
2016/02/03 103.17.108.42
saikhan yariltslaga bolje...amjilt shu
2016/02/03 103.17.108.42
ЗОЧИН
ЧИ ОДОО БОЛЬ,МОНГОЛ ГУРИЛ УС ДААДАГГҮЙ, ГАШУУН.ТЭГЭЭД Ч ОЛОН ЖИЛ ТАРИАЛАН ЭНЭ ТЭР ЯРЬЖ ГАЗАР СҮЙТГЭЖ УЛСААС ТАТААС АВСААР БАЙГААД СУРЧИХАЖ.ЭНЭ ТАРИАЛАНЧИД ГЭЖ ЗҮГЭЭР МӨНГӨ ХӨӨСӨН УЛС.
2016/02/03 103.17.108.42
Chingis
Bas saikhan khylgaich shuu tsadadgui myy gakhai olon jil ylsaas mungu zokhiloo odoo gedes ni khagardagui ee bas ikh khyrald orno gene seruun zuidelj serch mart
2016/02/03 103.17.108.42
zuw shude ingej l temtseh heregtei odoo tarialanchid bosoh tsag n bolson
2016/02/03 103.17.108.42
энэ хүнийг дэмжиж байна, тариаланчдаа дэмждэггүй дампуурсан засаг төр , Бурмааг огцруулъя ийм хүнийг сайдаар тавьж байдаг АН арай л бишээ, Ан-ын нэр хүнд , итгэх итгэл улам бүр унасаар............................
2016/02/03 103.17.108.42
tsandelegee chi setgesen bna batuul traktortoi jagsaad baatar bolson
2016/02/03 103.17.108.42
Үе үеийн түүхтэй газар тариаланг ийм л хүмүүс тэмцэж зөв голидролд нь оруулж,авч үлдэхгүй бол ,,Алтан Үеийн ,,ахмад тариаланчдаас хойч үедээ өгч үлдээсэн үнэт капитал,шар тос
2016/02/03 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment