8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрсөн эгчийгээ уул уурхайн тэсэлгээний очлуур ашиглан галдан шатаажээ

2018-04-27 12:39:51

Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах, автомашин хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт болон цаг үеийн асуудлаар Нийслэлийн цагдаагийн газар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж Баянзүрх дүүргийн 26-р хороо Саруул хотхоны 112-р байранд гал тавьж 27 настай эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн талаар мэдээлэл өглөө. Цагдаагийн ерөнхий газрын, Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хошууч Э.Товуудорж тус хэргийн талаар мэдээлэл өгөхдөө "27 настай Э гэгч эмэгтэйн  амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, улмаар маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор талийгаачийн төрсөн дүү найзтайгаа нийлэн  уул уурхайны тэсэлгээний очлуур ашиглан бензинээр талийгаачийн цогцсыг галдан шатаасан нь тогтоогдсон. Одоогоор хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsaazal
Aluurchid huchindegchid hunii erh yarih erhgui
2018/04/27 139.59.237.194
АЛАХ
ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ТИЙМ ОЛОН ХҮНИЙГ АЛАХ САНАА ТӨРСӨН БАЙНА Ш ДЭЭ. ТЭР БОДИС НЬ ТЭСЭРСЭН БОЛ ЯАХ ВЭ. БЕНЗИНЭЭР ГЭДЭГ ЧИНЬ ХҮН БИШ.
2018/04/27 202.131.228.131
ОРШИН СУУГЧ
ОРШИН СУУГЧДЫН СЭТГЭЛ САНАА, ЭД МАТЕРАИЛААР ХОХИРСОНЫГ ХЭН ТӨЛӨХ ВЭ. ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ГЭЭД БАЙДАГ. ТӨР ЗАСГААС АМЬД ЯВАХ ЭРХЭЭ НЭХДЭГ ЮМ УУ. УУЛ УУРХАЙН ТЭСРЭХ БОДИС
2018/04/27 202.131.228.131
123
олон авилгач алуурчин хүчиндэгчийг тэжээнэ гэдэг нь татвар нэмэх нөхцөл бүрдэж байна л гэсэн үг,тэжээснээс устгасан нь дээр шд,эсвэл хармаанд нь хар тамхи чихээд урд хөрш рүүгээ илгээчихээч
2018/04/27 202.179.24.151
ЦААЗ ХЭРЭГТЭЙ
ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЗҮГЭЭР ТЭЖЭЭХ БОЛНО. АЛАХ ХЭРЭГТЭЙ.
2018/04/27 202.131.228.131
  • Recent
  • Most Read
  • Most Comment