8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Хүүхдийг ялгаварлахаа боль. Нэртэйгээр нь Засгийн тамга тэмдгээ ОУВС-д хүлээлгээд өгчих

2018-04-27 13:47:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Мөн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх асуудалд гишүүд эсрэг, тэсрэг байр сууринаас хандаж байлаа. Уг хуулийн төслөөр хүүхдийн мөнгийг 80 хувьд олгохоор тусгасан. Одоо хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Ерөнхийлөгч хүүхийн мөнгийг бүх хүүхдэд олгох төслийг УИХ-д мөн өргөн бариад байгаа юм. Гишүүд "Хүүхдийн мөнгө бол халамж биш. Гэр бүлд хамгийн шударгаар хүрч байгаа мөнгө. Хүүхдүүдийг ялгаж болохгүй. Засгийн газар бүх хүүхдэд мөнгө олгох төсөл өргөн барих хэрэгтэй" гэсэн саналыг хэлж байсан юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн 80 хувьд мөнгө олгох хэлэлцээр хийсэн" гэдгээ тайлбарлаж байлаа. 

Гишүүд уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаалчилсан Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олох төслийг хэлэлцэх юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Хүүхдийг аливаа хэлбэрээр алагчлахыг хориглох олон улсын конвенцид бид  нэгдсэн. Гэтэл өнөөдөр хүүхдүүдээ ялгаварлаж байна. Нэртэйгээр нь Засгийн тамга тэмдгээ ОУВС-д хүлээлгээд өгчих. Та Төсвийн хуулийг өнгөрсөн хугацаанд удаа дараа зөрчлөө. Төсвийн хууль бол хэн ч хүрч болдог хууль биш. Онцгой авч үзэж баталдаг хуулийг Засгийн газрын тогтоолоор өөрчилдөг зүйл биш. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тал дээр аль ч нам, гишүүн дэмжиж байгаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Эрдэнэ ээ, гишүүн ээ та худлаа ярьж байна, гүтгэж байна. Төсвийн санхүүгийн хууль хүчингүй болсон. ОУВС-г та удаа дараа шүүмжлээд байх юм. Хүнд хэцүү үед орж ирж тусалсан. Их өрийг тулахын тулд хандивын арга хэмжээ зохион байгуулж байсан цаг саяхан. Валютын нөөц өнөөдөр гурав дахин нэмэгдлээ. ОУВС-г үгүйсгэж хэрэггүй.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: -Хүүхдийн мөнгийг олгож байна. Ингэхдээ  хүнсний талоныг зогсоох уу?

ХНХ-ын сайд С.Чинзориг: -Хүнсний талоны дэмжлэгийг зогсоохгүй. Одоо 250 мянган өрх хүнсний талонд хамруулсан. Нэг хүнд ногдох тэтгэмжийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлсэн. Энэ эх үүсвэрээс гадна миний багцад Нийгмийн халамжид тусгах нэмэлт хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлээд явж байна.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
elii balai Erdene,tcaddaggui gahai daa.
2018/04/27 66.181.189.117