8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойтон цас орж, шуурна

2018-04-27 16:18:46

Баруун аймгуудын нутгаар: 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 26,28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 24-26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.    

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 29-30-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 29, 30-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 17-22 градус, Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 26-31 градус бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.   

Зүүн аймгуудын нутгаар: 28-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 25,27-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ.   

Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-29-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 10-15 градус өдөртөө 26-31 градус бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл