8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэргүүлэх ААН-ийн улсад төлсөн татварын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсчээ

2018-04-28 10:20:00

2016 онд 1.2 хувь болтлоо буурсан эдийн засгийн өсөлт 2017 онд 5.1 хувьд хүрч өсөхөд үндэсний компаниудын оруулсан хувь нэмэр өндөр байсан нь статистик үзүүлэлтүүдээс харагдаж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулсан ТОП 100 аж ахуй нэгжийн орлого 44 хувиар өсч 25,5 их наяд төгрөгт хүрчээ. Нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо 15 хувиар өсч, нийт 74 мянган хүнийг ажлын байраар ханган эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлжээ. Хамгийн гол нь улсын төсвийн татварын орлогын 50,5 хувь буюу 3,2 их наяд төгрөгийг ТОП 100 аж ахуй нэгж бүрдүүлсэн байна. Энэ нь тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээөнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсч, улсынхаа эдийн засгийн голлох ачаагүүрчээ гэсэн үг юм.Татварын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгж байгууллагуудыг 2017 онд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, Оюу Толгой ХХК, М-Си-Эс Групп, Эрдэнэс Таван толгой ХК, АПУ ХК, Петровис ХХК, Номин холдинг ХХК компаниуд манлайлсан байна. Эдгээр үндэсний аж ахуй нэгжүүдийн татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийгхууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, батлан хамгаалах салбар болон иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, эрчим хүч, ус дулааны үйлчилгээ зэрэгт зарцуулжээ.

Э.Саран

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ard
Ene jagsaaltand arkhinii company orohoo bolison tcagt uls oron hogjih baih daa
2018/04/28 66.181.181.38
  • Recent
  • Most Read
  • Most Comment