8o
Улаанбаатар хот
mobile menu

ХААН банкны луйвар ил цагаандаа гарсан уу

2018-04-28 11:30:00

Одоо цагт бид бэлэн мөнгийг их хэмжээгээр биедээ авч явах, гэртээ хадгалахаас илүү банкин дахь дансандаа хадгалах нь элбэг. Учир нь банкинд итгэдэг учраас тэр. Гэтэл сүүлийн үед иргэдийн банкин дахь данснаас их, бага тодорхой хэмжээгээр мөнгө алга болох тохиолдол гарах болсон билээ. Магадгүй таны, миний дансан дахь мөнгө бүрэн бүтэн байна гэсэн ямар ч баталгаа алга болсон гэхэд хол зөрөхгүй болов уу. Тэгвэл Саяхан ХААН банкны нэгэн харилцагчийн данснаас их мөнгө дутсан хэрэг гарсан байна. 

Хаан банкны Булган аймгийн салбарын Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Л.Д нь хаан банкнаас 216 942000 төгрөг завшсан байна. Тодруулбал, Л.Д нь ХААН банкны Булган аймгийн Гурванбулаг суман дахь тооцооны төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ХААН банкны Гурванбулаг суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 71233000 төгрөг, Дашинчилэн суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 104000000 төгрөг, Баяннуур суман дахь тооцооны төвийн илүүдэл болох 40888000 төгрөг бүгд 216942000 төгрөгийг ХААН банкны Касс, Үнэт Зүйлийн Газарт хүргэхээр авч яваад улмаар өөрийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг төлж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан байна. 

Өөрөөр хэлбэл 216 942 000 төгрөгийг Улаанбаатарын хотын төв банкинд хүргэж өгөхөөр явж байх замдаа өөрийн хувийн өглөг, авлагатай, зээлтэй хүмүүсийн данс руу шилжүүлж хувьдаа завшсан аж. Түүний гэм буруутай байж болзошгүй энэ үйлдлийг цагдаа болон прокуророос шалгаж шүүхэд шилжүүлсэн байна. 

Хаан банк дансны гүйлгээний шитгэл, баримтын төлбөр гээд бага багаар их мөнгө авч, иргэдийн халаасыг сэгсрээд сурчихсан. Сүүлдээ ил цагаандаа гарч иргэдийн дансан дахь мөнгө рүү "орж" байгаа нь иргэдээ басалжилж байгаагийн нэг илрэл.  ХААН банкныхан  үйлчилгээний чанараа  сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байх уу. ХААН банктай холбоотой гомдол санал, хохирсон иргэдийн асуудал үүгээр эхлээгүй. Мөн дуусахгүй гэхэд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Bankind tognii munguu tushaahad teller 200 tugrug nemj avch bnalee. Yagaad ingej bgaa yum be gesen chini odoo ingej avch bh bolson gesen. 2 guilgee hiihed 400 tug avsan.
2018/05/02 103.10.21.38
эмнэлэгийн аөилчин
Албан газраар өөрсдөө хэсүүчилж өндөр хувьтай зээлээ шахаж ядуу ардыг доромжилж доройтужлж байна
2018/04/30 202.9.40.229
баясгалан
Ганц хаан биш голомт ч ялгаагүй олон айлын голомтыг 8хувь нэрээр самарч бна хүмүүсээ 8 хувьд битгий ороорой !!!@!!!!
2018/04/30 202.9.40.229
Иргэн
Банкуудад орхисон,мартсан хадгаламжуудаа даруй хаалгаж ,монгоо авсан нь дээр шуу.
2018/04/28 112.72.14.94
Зочин
Хаан банкны АТМ-ууд өөр өөр шимтгэл авдаг юм байна лээ. ШӨХТГ-аар шалгуулбал таарна.
2018/04/28 45.117.35.11
зочин
Шулуулах дуртайчууд АТМ мөнгөө авч байхгүй юу.банkны ажилтангууд хулгай луйвар хийж бгаан энэ газар дотоодын хяналт шалгалт ажлын хариуцлага алга.замбраагүй хүмүүсийн орон байр болжээ
2018/04/28 66.181.190.32
Zochin
Haaya mynga mynngaar duttsan bdiimaa aygui sonin
2018/04/28 107.167.103.42
Zoo
ATM mongoo abaxad 200-250 togrogiin shimtgel abdag bolson bna lee. Ingej xeden myngan irgenees oorsdiin duraar shulaxaa bolix xeregtei. Arai denduu shulj bna aaaa
2018/04/28 139.5.218.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment