8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамсаатнуудаа багажиндаа нуугаад таксинд явж дээрэм хийдэг байжээ

2018-04-28 13:30:00

Шөнийн цагаар такси үйлчилгээ авахаар мөнгөлөг цагаан өнгийн Тоёота Приүс маркийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирж хутга тулган боож, эд зүйлсийг нь дээрэмдсэн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл ирсний дагуу шалгажээ. Тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд автомашины улсын дугаар хулгайлж өөрсдийн Тоёота приус маркийн автомашинд бэхлэн гэмт хэрэг үйлддэг байсан болохыг Цагдаагийн байгууллага тогтоосон байна. Уг хэргийн сэжигтнүүдийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  баривчлан шалгаснаар Улаанбаатар хотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байсан, 21-25 насны И, Б, Э нарын бүлэг этгээдүүд үйлддэг байсныг илрүүлэн шалгаж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment