8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН цаг үеийн асуудлаар шуурхай хурал зарлалаа

2016-02-03 09:26:00

Шангри-Ла зочид буудалд

09.00 цагт Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг болно.

Үндэсний мэдээллийн төвд

10.00 цагт МАХН-аас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Гааль, Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд

11.00 цагт  Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хуралтай. Хуралд Гааль, татварын ерөнхий газар, Нийслэлийн үйлдвэр үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт “Х ТҮЦ” продакшиний жүжигчин Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар залруулга мэдээлэл хийнэ.

МҮЭХ-ны 4 давхрын зааланд

11.30 цагт МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулна. Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна.

IT паркт

11.40 цагт Тоон гарын үсгийн нээлт болно.

Д.Нацагдоржийн нэрэмжит УБ хотын төв номын санд

12:00 цагт сэтгүүлч Дэмчигжавын Отгонбаярын "Түүчээ буюу “хүүхдийн” Д.Сүрэнжав" номын нээлт болно.

УБТЗ-ын төв буудалд

12:00 цагт  "Шийдлийн цаг" болно.

Монголын Үндэсний Музейд

12.00 цагт Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт зориулсан "Хөөрөг, даалин" үзэсгэлэнгийн нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АНХАА
ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧ БААХАН ХУДЛАА ЯРИНА БИЗ ОЙЛГОМЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ ОДОО ЧАМД ХУУРТАГДАХГҮЙ НАМБАРЫН ЭНХБАЯРАААА
2016/02/03 103.17.108.42
АНХАА
ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРЧ БААХАН ХУДЛАА ЯРИНА БИЗ ОЙЛГОМЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ ОДОО ЧАМД ХУУРТАГДАХГҮЙ НАМБАРЫН ЭНХБАЯРАААА
2016/02/03 103.17.108.42