8o
Улаанбаатар хот
mobile menu

Мал төллөлт 43,5 хувьай байна

2018-04-29 10:50:00

Оны эхний 28.2 сая хээлтэгчийн 43.5 хувь буюу 11 сая 863.2 мянган эх мал төллөж, 11 сая 328.2 мянган төл бойжиж байна.

Энэ нь Монгол Улсын мал сүрэг 36.8 мянган ботго, 134.7 мянган унага, 344.2 мянган тугал, 6 сая 343.4 мянган хурга, 4 сая 514.4 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм.

Төл бойжилт 97 хувьтай байгаа бөгөөд төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгджээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment