8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын нээлт үзэх жуулчдын тасалбарын захиалгыг авч байна

2018-04-29 10:34:36

Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын тасалбарын захиалгыг тавдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн Аялал жуулчлалын газарт бичгээр хүлээн авч байгаа ажээ. Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Үндэсний их баяр наадмын нээлт үзэх жуулчдын тасалбарын захиалга өгөхдөө аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, 2017 оны татварын тайлан, үйл ажиллагааны тайланг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвд өгөх ёстой юм байна. Үйл ажиллагааныхаа тайланд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд, өнгөрсөн онд хүлээн авсан жуулчны тоо болон зохион байгуулсан аяллуудынхаа талаар мэдээллийг багтаах ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment