МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил 33 дахь удаагаа амжилттай зохион байгууллдагдлаа. Энэ жил Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ой, Д.Сэнгээгийн 100 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой боллоо. Тун өрсөлдөөнтэй, ширүүхэн болсон энэ жилийн “Болор цом” наадмын эзнээр яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тодорлоо.
Энэ жилийн “Болор цом” наадам Д.Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд энэ утгаараа ч наадмыг МАН ивээн тэтгэж байгаа яриа яруу найргийн наадмын үеэр гарч эхэлсэн. Үүнийг батлах гэсэн мэт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар түрүүллээ. Тодруулбал, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар нь Төв аймгийн хүн. Тиймдээ ч Ц.Эрдэнэбаатар намынхаа ивээн тэтгэсэн наадамд түрүүлнэ гэсэн мэдээлэл өчигдөр өдрөөс эхлэн гарч байсан. Гэвч энэ мэдээлэл үнэн болж таарлаа. Учир нь тэрбээр МАН-ын дарга, Төв аймгаас УИХ-д сонгогдсон М.Энхболдын ойрын хүн. Мөн МАН-ын генсек Ж.Мөнхбатын дотны найз билээ. Түүгээр ч үл барам МАН-ын бүхий л арга хэмжээг хөтөлдөгийг хүн бүр мэднэ.
Цэвэр чадвар авъяас билгээрээ өрсөлддөг “Болор цом” наадам бас л улс төржөөд эхэллээ. Хаа сайгүй яригддаг улс төржилт энэ наадамд хүртэл ажиглагдаж МАН-ын яруу найрагч гэсэн нэр томъёо гарч ирэв. “Болор цом”-ыг нутгийн өнцгөөс сонжвол энэ наадмын хамгийн олон түрүүг хүртсэн Төв аймаг юм. Уг рекордоо энэ жил МАН-ын дарга Төв аймгаас УИХ-д сонгогдсон М.Энхболд, МАН-ын генсек Ж.Мөнхбат нарын хүчээр хадгалан авч үлдэж чадлаа.
Б.Билэг