Өнгөрсөн сард Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан толгойн зүүн талд иргэн О.Одсүрэн нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн газар шорооны ажил явуулж байгаа талаар мэдээллийг хүргэж байсан билээ. Энэхүү хууль бус үйлдэлийг таслан зогсоохоор энэ сарын эхээр зөвшөөрөлгүй барилгуудыг нураахаар БОАЖЯ-ны сайдын захирамж гарсан байхад барилга бариулж байгаа эрх мэдэлтнүүд шаардлагыг хүлээж авахгүй байсаар өдий хүрчээ. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн Зайсан толгойн зүүн энгэр буюу Бурхан багшийн хөшөөний ар талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг нураахаар кранууд аваачсан байна.
Зөвшөөрөлгүй баригдсан барилгуудыг нураана
2018-04-30 08:59:18