
Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хоёр хүнийг шалгаж байна. Тодруулбал АТГ-аас төрийн өндөр болон бусад 236 албан тушаалтан, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурор, Хуульзүй дотоод хэргийн яамны харьяа нийт 17 байгууллагын 10150 мэдүүлэг гаргагчийн өнгөрсөн оны ХОМ-ийг хураангуйлан олон нийтэд зарласан билээ. Үүн дотроос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх шалтгаанаар хоёр хүний ХОМ-ийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлж шалгуулж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.



