8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОСК-ийн захирал асан А.Гантулгын хэргийг прокурорт шилжүүлжээ

2018-04-30 10:17:00

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь “хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” үндэслэлээр яллагдагчаар татагдаж байсан билээ. Тэгвэл ТОСК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулга нарын таван хүнд холбогдох хэрэгт хавтаст хэрэгт шинжилгээ хийгээд, хэргийг дахин хянаж үзэх шаардлагатай хэмээн Нийслэлийн прокурорт буцаажээ. А.Гантулга нь хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрэм, журмаар олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байгаа билээ.  

Мөн А.Гантулгыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2, 268 дугаар зүйлийн 268.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр өнгөрсөн онд яллагдагчаар татаж, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан юм. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лью Дао Хуа
Хайяаоо Өнөдөла далга малгашо хулигача шолонгин баньдао.Ина ихаа моу бааа.Ийха моу боласаан есүтай моу бао.МАН намин удилдагао ийхаа моу болсаан баа. хайяоаа.
2018/04/30 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment