Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг тус бүр нэг сар цагдан хорих хугацаа нь маргааш дуусгавар болох юм байна. Улмаар эдгээр хүмүүсийг үргэлжлүүлэгн цагдан хорих эсэх нь маргааш шийдэгдэх юм байна.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих санал прокуророос шүүхэд ирээд байгаа юм байна. Харин Б.Ариунсангийнх одоогоор тодорхойгүй байгаа аж.
Д.Болор