Бүгд Найрамдах Намын онц их хурал ирэх сарын 4,5-нд болохтой холбогдуулж тус намын дарга Б.Жаргалсайхан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. ТНН-ын хнц их хурлыг зохион байгуулах болсон үндсэн шалтгаан нь улс, эх оронд онц хүнд байдал үүсчихээд байна. Бидэнд байгаа Сангийн яам, Монголбанк, Статискийн газрын олон төрлийн баримтууд дээр бид ажиллаж үзсэн. Ингээд харахад манай эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд унасан байна. Өссөн ганцхан үзүүлэлт нь чанаргүй зээлийн хэмжээ. Энэ мэтчилэн манайд болж бүтэж байгаа юм ховор байна. Тиймээс манай нам энэ тал дээр ажиллаж, үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана гэсэн юм.
Мөн тус намын дарга Б.Жаргалсайхан "Өнөөдөр улс эх оронд юу болж байгааг та бүхэн өөрсдөө харж байгаа.
Монгол Улсын нийт гадаад өр зээлийн хэмжээ 27 тэрбумд хүрсэн байна.Энэ их мөнгийн хэн хэзээ, хаанаас ямар журмаар авсан нь тодорхой бус байна. Үүнийг тодорхой болгож ил гаргах хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн нийгэм эдийн засгийн байдлаа бүгдээрээ нэг дүгнэж, цэгнэх цаг нь болсон.
Муугаа ил гаргаж, хэрхэн сайжруулах талаар ярьж байж улс орон хөгждөг. Үүний адилаар бид ярих цаг нь болж. Бидний амьдралд дээр дооргүй хариуцлага, шударга ёс үгүйлэгдэж байна. Дарга нар хариуцлагагүй, шударга бус гэж их ярьж байна. Иргэдийн нийгэм, улстөрийн идэвхийг нэмэгдүүлэх зорилготой. Улстөрийн намын хувьд, иргэний хувьд, намын даргын хувьд энэ асуудлуудыг бид одоо хэлэлцэж, ярилцах цаг нь болсон" гэсэн юм.
Д.Нэргүй