Архи хэтрүүлэн хэрэглэж архидан согтуурсны улмаас төрсөн ахынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруудбал, сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй Э нь гаднын нөлөөтэйгээр нас барсан байна гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгахад согтуурсан үедээ төрсөн ахыгаа зодож аминд нь хүрсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ.
Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.