8o
Улаанбаатар хот
mobile menu

МҮЭХ маргааш орон даяар жагсаал зохион байгуулна

2018-04-30 14:47:45

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу тавдугаар сарын 1-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа байгууллагууд улс орон даяар жагсаал зохион байгуулахаар болоод байгаа билээ. Энэ удаагийн жагсаалд арван мянга орчим хүн оролцох талаар тус холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдсэн. Ийнхүү жагсах болсон шалтгаан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр огт хэрэгжихгүй байгаатай холбоотой гэсэн тайлбарыг өгсөн байгаа. 

Тодруулбал, сүүлийн гурван жилд цалин хөлс дорвитой нэмэгдээгүй, төрийн үйлчилгээний албан хаагчдад урамшуулал нэртэй 300 мянган төгрөг өгч, аргацаасан нь гишүүн байгууллагынханд таалагдаагүй юм байна. Цалин хөлсийг нэмэгдүүлж, хэлэлцээрт зааснаа хэрэгжүүл гэсэн шаардлага тавих тоолонд ямар нэгэн шалтаг тоочиж, хойш суусаар байгаа нь жагсахад хүргэж байгаа аж. Иймээс маргааш буюу тавдугаар сарын эхний өдөр орон даяар жагсаж, цуглахаар болжээ. 

МҮЭХ-ны мэдээллийг эргэн харвал дараахь зүйлийг мэдэгдсэн. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 03/1598 тоот албан бичгээр “2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13.00-16.00 цагт Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсэгт зохион байгуулахыг бүртгэсэн тухай” хариуг ирүүлсэн.Тухайн өдрийн 03/1613 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяраас Сүхбаатарын талбайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний Мягмар гаригийн 11.00-14.00 цагт танай байгууллагаас зохион байгуулах жагсаал, цуглааныг явуулах боломжгүй болсон тул уг арга хэмжээний бүртгэлийг цуцалсан болохыг үүгээр мэдэгдье гэсэн албан тоотыг ирүүлээд байна. Ийнхүү нэг өдөр хоёр өөр утгатай албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн юм.

Иймд МҮЭ-ийн холбооноос 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт “Зохих хууль журмын дагуу арга хэмжээгээ бүртгүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, олон байгууллага, хүмүүс оролцохоор цаг хугацаа, хөрөнгө хүч зарцуулан бэлтгэл хангасан тул жагсаал, цуглаанаа мөн өдрийн 14.00-17.00 цагийн хооронд зохион байгуулах мэдэгдлийг дахин хүргүүлээд байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Минг Минг Сан
Ингэж тэнэгтэж байхаар өөр арга хэмжээ авч болно шдээ.Жишээлбэл Хүрэлсүх болон бусад сайдуудын хөрөнгөний эх үүсвэрийг АТГ-р шалгуулах талаар бичиг бичиж гомдол гаргах гэх мэт.Ийм ухаан байна уу
2018/04/30 202.21.106.122
Зочин
Манайханы жагсаал хийнэ гэж ямар юм байдаг
2018/04/30 64.119.16.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment