8o
Улаанбаатар хот
mobile menu

Үүлэнд зориудаар нөлөөлж түймэр унтраана

2018-05-01 16:29:00

Хөвсгөл аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас өнгөрсөн бямба гарагт хур тунадас нэмэгдүүлэх зорилгоор нийт 6 пуужин харважээ. Үүний үр дүнд нийт нутгаар хур тунадас орж, тус аймгийн Тариалан сумын цурманд байсан, Чандмань-Өндөр суманд асч байсан түймэр бүрэн унтарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар чийгтэй Хатгалд 6 см, Баянзүрх, Алаг-Эрдэнэ суманд 2 см цастай байгаа аж.

Тус аймгийн 23 сумын 15 сум нь хуурайшилтын дээд зэрэг буюу дөрөвдүгээр зэрэглэлд хүрч түймрийн эрсдэл нэн их түвшинд байсан юм. Хуурайшилтын улмаас энэ сард аймгийн хэмжээнд 6 суманд 9 удаагийн ой хээрийн түймэр гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment