8o
Улаанбаатар хот
mobile menu

“15 раунд” хамгийн сенсацитай нэвтрүүлэг... тун удахгүй...

2016-02-03 10:52:00

Ямар нэг ноцтой, эргэлзээ дагуулсан асуудалд орооцолдож, эцсийн зангилаа нь ер тайлагдаж байгаагүй, олон нийтийн анхаарлыг байнга татаж байдаг хүмүүс цөөнгүй бий. Үзэгч, уншигч олон нийт шуугиан дагуулсан тэдгээр асуултыг өөрийн үгээр асуух боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл удахгүй байнга эргэлзээтэй асуудал дагуулж ирсэн улс төрч, бизнес, урлаг соёл, спорт зэрэг салбар салбарын хүмүүсийг оролцуулсан “15 раунд” хэмээх асуулт хариултын халз ярилцлага үзэгч олны хүртээл болох нээ.

Та бүхэн http://15round.mn/   сайт руу хандаж хүссэн асуултаа асууж, эргэлзээгээ тайлахын зэрэгцээ өөрийн чинь асуулт нэвтрүүлэгт оролцогчийг хэр хүчтэй цохиж унагахыг мэдэх боломжтой. Иймээс тодорхой баримт нотолгоо, зураг, факт, мэдээ мэдээллийг хавсаргасан асуулт байх тусмаа таны цохилт хүчтэй орох нь тодорхой. Анхааруулахад, нэвтрүүлгийн дүрмийн дагуу асуулт бүр эзэнтэй байх үүднээс асуулт асуухдаа өөрийн фейсбүүк болон твиттер хаягаар орно. Мөн та “Бэлхүүснээс доош цохихыг хориглоно” гэсэн нэвтрүүлгийн дүрмийг санаарай.

Та асуултаар цохь, “15 round” нэвтрүүлэг нам унагах болно.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл